Хотыг бүрэн ялагдуулсан Су.Батболд огцрох ёстой
2017/10/02
НИТХ-ын даргыг өнөөдөр тодруулах гэнэ. МАН “мангар” нөхдөө цэвэрлэж буй. Энэ цэвэрлэгээ хэрхэн шударга бөгөөд цэвэр хийгдэхээс хамаарч ах намын цаашдын өнгө төрх тодорно.
Барин тавин мэдээлэл хийж, үг үйлдэл нь бодлоготойгоо зөрчилдсөн Засгийн газартаа хариуцлага тооцлоо. Ингэснээр мэргэжлийн бус мэдрэлийн тасаг шиг болсон кабинетийг үгүй хийж дөнгөв. Үүний дараагаар 60 тэрбумын асуудалтай Ц.Сандуйг огцрууллаа. Хэдийгээр өөрөө өргөдлөө өгсөн ч шахаж, шаардуулж, буландсаны ач гавьяа гэхэд хилсдэхгүй.
Гэтиэл хогийн шүүрэнд өртөөгүй нэг эрхэм бусдын хараанаас мултарчих санаатай гэтэж явна. Энэ хүн бол хотын дарга Су.Батболд. Нийслэлийн Засаг даргыг тамгаа гардсан энэ эрхэм намаа муухай харагдуулаад зогсохгүй Улаанбаатарынхны нүүрийг “улалзуулах” боллоо.
Нийслэлийн долоон дүүрэгт ялагдаж энэ нам түүхэндээ байгаагүй дүнгээ сонссон. Одоогоор энэ ялагдалд “миний буруу” хэмээн гараа өргөж хариуцлага хүлээсэн нь ганцхан Ц.Сандуй болж таарлаа. Гэвч Ц.Сандуй ганцаараа хариуцлага хүлээгээд үлдэнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Нийслэлийн МАН-ын хорооны хувьд Хотын дарга Су.Батболдоос эхлээд чирэгдэх хүн олон бий. Су.Батболд анх хотын дарга болохдоо Нийслэлийн иргэдэд таалагдаж сонгуулийн үед тэдний саналыг авах хэмжээнд намын нэр хүндийг өргөх үүрэг хүлээсэн нь лавтай. Гэтэл ажлаа аваад жил ч болоогүй байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж намын нэр хүндийг өргөх нь битгий хэл навс унагасан нь сонгуулийн дүнгээс харагдана.
Ер нь Су.Батболдыг хотын дарга болох гол тохироог Ц.Сандуй хийсэн байдаг. Гэтэл 60 тэрбумын хэрэг ил болж Ц.Сандуйн нэр хүнд унахтай зэрэгцэн хотын дарга жийрхэсэн үү, нэг хэсэг “Хот хоёр толгойтой боллоо”, “Хотын дарга нар хоёр тийшээ харлаа” хэмээн бичигдэж байлаа. Ямартай ч Ц.Сандуй, Су.Батболд нар хотын өмнөх удирдлага шиг сайн хамтрагчид байж чадсангүй. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр МАН дүүргүүдэд унасан шалтгааны эзнийг олж хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзвэл Су.Батболд ч үлдэх учиргүй юм. Нийслэлийн иргэдийн саналыг авах нь тухайн намаас сонгогдсон Хотын даргын ажил, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай шууд биш юм аа гэхэд ямар нэгэн сэжимээр холбогдож таарна. Тэгэхээр нийслэлийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчинд саналаа өгсөн нь одоогийн хотын удирдлагуудын үйл ажиллагаанд тийм ч таатай ханддаггүй гэдгийг харуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт МАН ялагдал хүлээсэн. Үүний хариуцлагыг Су.Батболд ч хүлээх ёстой.
niigmiintoli.mn
Зочин · 2017/10/03
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Зочин · 2017/10/03
Энэ өмдөө чирсэн хөөсөн мантуу эргүү толгойг зайлуул
Зочин · 2017/10/02
Энэ өвөл 13 цас лав орох байх, мөн даргын нээлтэнд нь очих хачин дуртай Е-мартууд ч нээгдэх байх. Болж л байг яахав хотоо л олигтой байлгамаар байгаа юм даа яг Бат үүлийн үе шиг
одоо болно · 2017/10/02
Батболдоо одоо болно. Хотыг хотын хүн удирддаг юм.
сми · 2017/10/02
Миеэгийн утсан хүүхэлдэйг орлогчуудынх нь хамт даруй зайлуул
jolooch · 2017/10/02
auto zogsooliig l nuulgej chadahgui aimhai hog l baina sh dee