"Том ах" Коби: "Чи удахгүй гүйж харайж илүү эрчимтэйгээр бэлтгэлдээ орох болноо дүү минь"
2017/10/19
Сэлтиксийн довтлогч Гордон Хэйвард улирлын нээлтийн тоглолт талдаа ч ороогүй байхад шагайгаа хугалж тоглолтыг орхисон гэдгийг уншигчид маань мэдэж байгаа биз ээ. Түүний бэртэл нилээдгүй хүнд бэртэл гэдэг нь харагдаж байсан. Ахин талбай дээр гарахад түүнд нилээдгүй хугацаа шаардагдах юм. Түүний бэртэл авсанд "Том ах" Коби Брайант харамсаж буйгаа илэрхийлээд ийнхүү зөвлөгөө өгчээ.
"Гунигла. Бухимд. Цөхөр. Орил. Уйл. Уурла. Чи сэрэх үедээ энэ бүхэн бодит юм шиг хэрнээ хар дарсан зүүд байсныг ойлгоно. Тухайн үеийг буцаах юмсаан гэж чи уурлаж болно. Гэвч үнэн хэрэгтэй тийм зүйл гэж байхгүй гэдгийг чи ойлгож байгаа шүү дээ. Мэс ажилбард бэлдэж, өөрийн бүх хүчээ дайчлах тал дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг ирлээ. Цаашдаа өөрийн биеийн байдлаа яаж эрчимтэй эмчлүүлж, эдгэрэх талаар бүхий л асуултуудын хариултыг олж ав. Хамгийн түрүүнд эдгэрэх тал дээр өдөр бүр анхаарлаа хандуул, өдөр бүр ШҮҮ!!! Энэ их урт аялал байж болох ч нарийн, чухал асуудлууд дээр голцуу анхаарч чадах аваас бүх зүйл чинь аяндаа гэрэлтэж, нүд эрмэхийн зуур бие чинь тэнхрэх болно оо. Эргэн ирэх үед чинь чамд алсын төлөвлөгөө хэрэгтэй. Тун удахгүй чи босч, алхаж, гүйж, урьд өмнө хийж байгаагүйгээр бэлтгэлээ хийх болно. Илүү сайн тоглогч болоод удахгүй эргэж ирнэ гэж итгэж байна. Аялалд чинь хамгийн сайн сайхан, эрүүл энх , аз жаргалыг хүсэе дүү минь" гэсэн байна.
Эх сурвалж: Seen.mn
Гордон Хэйвардын бэртэлийг бичлэгт харуулбал