Өнөөдөр Тагнуулийн Ерөнхий газрын дарга Б.Хурц, тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга хурандаа О.Бархасбадь нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ТЕГ-ын дарга Б.Хурц:  Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагийн байгууллагаас салгасан. Ямар санаа зорилготой байгааг мэдэхгүй.  Одоо дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. Гэтэл Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж байсан. 32 хүнийг халсан.  

Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг.Энэ бол улс төрийн болон бусад зорилготой.  

Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар шууд оролдож эхэлдэг. Өөрөө биш ч гэсэн хэн нэгнээр ямар нэг гишүүдээр хууль саначилж бусдын эрх мэдэл бүх юм руу халдаж эхэлдэг. Өөрөө хууль зөрчдөг.

Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл Эрдэнэттэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Энэ гэрээг үргэлжлүүлсэн байдаг.  42 сая ам.долларын бараа материал нийлүүлсэн байдаг юм.

 

Хоёр Анхбаяр байгаа. Нэг нь түүний хүү нөгөө нь түүний хуурай дүү.  Нэг нь мөнгө угаасан байж болзошгүй, нөгөө нь оффшорын асуудалтай” гэх зэргээр олон мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ийм мэдээлэл хийнэ гэдгийг би мэдэж байсан. Энэ мэдээлэл бол ёс суртахуунгүй, улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр надад байна. Миний өрөөнд байна. Б.Хурцын ард олон хүн бий. Ер нь бол их сандарч байгаа юм байна.

42 сая ам.долларын шахаа хийсэн гээд байгаа Анхбаяр гээд байгаа хүүхэд чинь миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр хүүхдийг шалгасан юм. Намайг нэг жил шалгасан. ТЕГ-ын даргыг соль гэж би Ерөнхий сайдад хэлж байгаа.

Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаж ирүүлээд өргөлөө өгөөд яв гэж хэлж байсан. Тэр үед намайг шалгаж байсан юм. Өмнө нь намайг шалгах гэж оролдож байсан юм. Гадаадуудыг тагнах ёстой тагнуулын байгууллага улс төрийн зорилгоор ийм мэдэээлэл хийж байгаа нь ялзарсны шинж.

Би ямар ч хамгаалалт авахгүй. Тавилангаараа бол. Би цагдаагийн байгууллагыг маш хурдан цэвэрлэнэ.