Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлууд шил шилээ даран хөвөрч, хэн хүний анхаарлыг татаж эхэлсэн. Ялангуяа олон нийтийн дунд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг ээдрээт үйл явдлын гол “найруулагч” хэмээх хардлага бий болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж байгаа нь нууц биш.

Үнэхээр ч Г.Баасангийн хэвлэлийн бага хурал, З.Энхболдын цахим ертөнцөд оруулсан мэдээлэл зэргийг харахад үнэний ортой болчихоод байна. Тиймээс цахим ертөнцөд түүний талаар “Баадуутай хүүхэлдэйнүүд ихэдвэл балагтай даа.

Өөрийг нь ч, бүр Ерөнхийлөгчийг ч муухай харагдуулах юм биш үү” хэмээн шивэр авир хийлцэж, энэ мэт элдэв егөөдөл өөр хоорондоо шидэлцэж эхэллээ.