Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргыг сольсон. Харин ажлаа өгсөн Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилохоор боллоо. Тодруулбал, 

Томилолтын хугацаа нь дууссан учир Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Түүний оронд Батын Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.