Засгийн газрын ээлжит хуралдаан болж Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томиллоо. Тагнуулын байгууллагын тухай хуулиар газрын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр нотолсон бол ажлаас нь чөлөөлөхөөр заасан байдаг. Харин бусад тохиолдолд чөлөөлөхийг хоригложээ. 

 

ТЕГ-ын даргаар томилогдсон Д.Гэрэл гэж хэн бэ?

 

  • 1952 онд Улаанбаатар хотод төрсөн
  • Орос гуравдугаар сургуулийг төгссөн
  • ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль
  • Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн
  • 2012-2013 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан.
  • НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан,

 

  • УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга
  • Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ-нд дипломат ажилтан, зөвлөх консул, консулын хэлтсийн дарга,
  • БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
  • Тайвань дахь консулаар ажиллаж байсан.
  • Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Д.Гэрэлийг 2012 онд ТЕГ-ын даргаар томилсон боловч Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж, оронд нь мэргэжлийн бус Б.Ариунсанг томилж байжээ.