У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын магнайд Х.Бадамсүрэн байгаа юу?
2017/11/07
У.Хүрэлсүх 2017 оны 10 сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай тэмцэж, сахилга дэг журам тогтоож, шударга бус албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан билээ.
Тодруулбал тэрээр Ерөнхий сайдаар томилогдмогцоо : " Би сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно...Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна... Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна...
...Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ..." хэмээсэн юм.
Мөн 2017 оны 11 сарын 2-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад хандан: "Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа." гэсэн билээ. Үнэхээр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох бололтой . Гэхдээ энэ бүхнийгээ 11 сарын 20-22-нд хуралдах МАН-ын ээлжит XXVIII Их хурлын дараа хэрэгжүүлэх аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлаас нь халах дарга нарын жагсаалтын магнайд Х.Бадамсүрэн байж магадгүй тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Х.Бадамсүрэн нь 2016 оны 11 сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдсоноосоо хойш л хэл ам таталж, "хэвлэлийн сөрөг талын баатар" болж ирсэн нь нууц биш.
http://sonin.mn/news/politics-economy/77470
http://www.sonin.mn/news/politics-economy/76846
http://sonin.mn/news/politics-economy/76372
http://sonin.mn/news/politics-economy/77159
http://sonin.mn/news/politics-economy/77197
Ер нь 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулж, 01 тоот тушаалаараа 300 саяар машин худалдаж авсан түүний паян Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрын нэр хүндийг унагаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд М.Энхболдыг ялагдуулахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болсон тухай улс төрийн хүрээнд яригддаг. Иймээс МАН-ын лидерүүдийн дунд ч Х.Бадамсүрэнг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь нийгмийн хүлээлтийн эсрэг шийдэл болно гэсэн санаа яригджээ. Ажилчдынхаа дунд бол Х.Бадамсүрэнгийн нэр хүнд хэдийн унасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын тэргүүтэй ажилчид нь түүнийг албан тушаалаасаа огцорч, АТГ-т шалгуулахыг шаардаж байсан юм.
Ц.Батаа
www.sonin.mn
Зочин · 2017/11/07
МИАТ-г' цэвэрлэх хэрэгтэй
сдакууд · 2017/11/07
ганц энэ нехер ч биш бадамжунайгийн 60 тэрбумын хе нисэхийн дарга бямбасурэн хучний байгууллагын нехдууд миат захирал гээд л урсч егне дее

ганц энэ нехер ч биш бадамжунайгийн 60 тэрбумын 60 хулгайч луйварчинг л эхний ээлжинд явуулна даа хе нисэхийн дарга бямбасурэн хучний байгууллагын нехдууд миат захирал гээд л урсч егне дее

Гүйцэтгэх захирлын хажууд мэргэжилийн бүхэл бүтэн баг ажиллаж байна санаа зоволтгүй ээ
Зочин · 2017/11/07
Гүйцэтгэх захирлын хажууд мэргэжилийн бүхэл бүтэн баг ажиллаж байна санаа зоволтгүй ээ
Зочин · 2017/11/07
"Эрдэнэт"-д Захиралаа жадлан эсэргүүцэж байдаг хэдэн мудак байдаг юм Уул уурхайн инженер Х.Бадамсүрэнг халчихаад орнд нь хэнийг тавих гээд байгаа дурак вэ "Босоо Монголын" Шинжээравданг тавих уу
ХИЛЧИН · 2017/11/07
ХХЕГ-ЫН ДЭД ДАРГА НЭРТЭЙ ЮМНУУДЫН БҮГДИЙГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ.