Б.Хурц тагнуулын шугамаар олж авсан мэдээллээрээ УИХ-ын гишүүд зэрэг албан тушаалтныг дарамтлахад ашигладаг
2017/11/16
Яагаад Б.Хурцын томилгооны сонсголыг хийх шаардлагатай вэ?
Ж.Батзандан гишүүн Б.Хурцыг Солонгос руу Элчин сайдаар томилох асуудлаар сонсгол хийхийг санаачилж, 21 гишүүн дэмжээд байгаа ажээ. Энэ маш зөв алхам. Нэгдүгээрт, Б.Хурц бол С.Зоригийн хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй н.Энхбат гэж хүнийг Францаас хулгайлж авч ирэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль төдийгүй олон улсын хуулиудыг ноцтой зөрчсөн, үүгээ Монголын нэр хүндийг унагасан ч үүндээ огт хариуцлага хүлээгээгүй. Харин ч тушаал дэвшиж даргын зөөлөн суудалд олон жил тухалсан. Энхбат гэж тэр хүн хэлсээр шалгагдаж байгаад бие нь муудаж суллагдаад жил гараны дараа нас барсан.
Хоёрдугаарт, Б.Хурц нь Монгол Улс дахь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн процесст баталгаажуулахыг 2016 онд эсэргүүцэж захидал бичиж байсан. (Энэ талаар товч бичиж байв: “Хүний эрхийг хамгаалсан хууль батлах гэхээр дарга нар эсэргүүцээд байж болохгүй: Б.Хурцын захидлын тухай” 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ эрхийн баталгааг сулруулж батлуулахад нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Хурц.
Энэ мэт хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн гайгаар Монгол хүний эрхийн баталгаа болсон эрүүгийн процессын хууль ямар байх гол агуулгыг цагдаа, прокурор, тагнуулынхан хүний эрхийн стандарт биш өөрийн тав тухад тохируулан гаргадаг болсон. 2017 оны шинэ эрүүгийн процессын хуульд дэвшилттэй зүйлс бий боловч хүний эрхийн тал дээрх ухралт, дутуу зүйлс бий, энэ бүхэн ийм шалтгаанаар үүссэн. Энэ талаар хоёр удаа саналаа бичгээр өгч байсан: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл (2016)-д өгөх санал”
Гуравдугаарт, тагнуулын шугамаар олж авсан мэдээллээрээ УИХ-ын гишүүд зэрэг албан тушаалтныг дарамтлахад ашигладаг (Ц.Нямдорж, Л.Болд зэрэг). Албан тушаалд очихынхоосоо өмнө янз бүрийн зүйл ярьж дарамталдаг ч бусад үед түүнийгээ дарчихдаг. Энэ хүмүүстэй холбоотой үнэхээр асуудал байгаа бол түүнийгээ зохих ёсоор шалгуулаад, шүүх рүү шилжүүлэх эсхүл УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ч тэгдэггүй.
Ер нь цаашид Цэцийн гишүүн, ХЭҮК-ын дарга, гишүүн, Дээд шүүхийн шүүгч, АТГ-ын дарга зэрэг албан тушаалд нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж байх хэрэгтэй.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан
Зочин · 2017/11/17
Хурц энэ хүнийг гадагшаа явуулж болохгүй. Их хурал хүчээр дэмжлээ ч Солонгос улс хүлээж авахгүй. Женко ерөнхийлөгчийн нэр төр Гансүх,Хурц нарын томилгооноос үүдээд шалан дээр уналаа.
Зочин · 2017/11/17
Хурц энэ хүнийг гадагшаа явуулж болохгүй. Их хурал хүчээр дэмжлээ ч Солонгос улс хүлээж авахгүй. Женко ерөнхийлөгчийн нэр төр Гансүх,Хурц нарын томилгооноос үүдээд шалан дээр уналаа.
Зочин · 2017/11/17
Oilgoj yadaad baih yum yu bn. Solongost baigaa 40000 irgediinhee dotor tagnuuliin suljee baiguulj tagnana geed barag helchihsen bn sh dee
Хурц молодец · 2017/11/16
Төрд он удаан жилээр заваарч буй юмнуудыг Хурц ганц болгож тавьжээ. Ганц болж
Наранжав · 2017/11/16
Хурцын карьер нь ингээд дууслаа. Нэг удаагийн мэдээллээр хэдэн жил хүнийг дарамтлахав дэ. Тэнэг нөхөр байна даа. Болд, Нямдорж нар бол улс төрд байж л байна. харин Хурц гэгч ингээд улс төрөөс арчигдаж байгаа нь тэр.
зочин · 2017/11/16
хурц гэдэг хүн баттулга ерөнхийлөгчийг ч гэсэн шантаажинд оруулсан гэж ойлгогдохоор харагдаж байна хэрвээ ерөнхийлөгч үнэхээр ард түмний шударга ерөнхийлөгч бол одоо л энэ хүнийг шалгаж хуулийн өмнө үнэн мөнийг олох хэрэгтэй байна даа хэнийх нь зөв болохыг заавал тогтоох хэрэгтэй
зочин · 2017/11/16
хурц гэдэг хүнийг хаашаа ч бүү явуул монгол улсаас гарахыг нь хориглож байгаад мэдэж байгаа бүх хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг нь хэлүүлж тогтоох хэрэгтэй нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх худал мэдээлэл цацсан бол хурц гэдэг нөхрийг харин өөрийг нь шүүж хуулийн хариуцлага хүлээлгэ
Зочин · 2017/11/16
СОЛОНГОСД БАЙГАА 40000 ГАРУЙ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ТУСГАЙ ЧИГ ҮҮРГЭЭР ХАНГАНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ХУРЦ ДАРГАА
шаабар · 2017/11/16
Одоо бол асуудал тодорхой болчихлоо шүү дээ. Хурц үнэхээр олон булхай луйвар мэдэж байгаа бол тэрнийгээ ил болгож нэр мөр цэгцэлмээр юм. Тэгэхгүй бол төрийн толгойд баахан гэмт хэрэгтнүүд сууж байж болохгүй биз дээ. Улс орон дампуурч гүйцлээ. Хэдий болтол иргэд хохирч байх юм бэ. Ер нь тагнуулын байгууллага гэдэг Монгол Улсаа элдэв муу бүхнээс хамгаалах зорилготой газар баймаар юм. Хэнийг ч хамаагүй даргаар нь тавиад байдаг нь эцэстээ ийм байдалд хүрсэн болов уу. Эх орноо боддог нэг ч гэсэн түшээ байхгүй гэж үү.
CHICHIRCH BNLEE · 2017/11/16
MUU GULUG
З · 2017/11/16
Дарамтлуулах юм хийсэн нь буруу биз дээ
Зочин · 2017/11/16
Монгол төр маань ч эмгэнэл болж байна даа
БОЛИЛДОО · 2017/11/16
Ийм хүнийг төрийн албанд ойртуулж болохгүй