Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдлээ
2017/11/16
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар Их хурал болно.
Үүнтэй холбогдуулж миний нэрийг МАН-ын даргын сунгаанд оролцох, дэвших магадлал бүхий хүмүүсийн нэгэнд оруулж ярих боллоо. Тиймээс нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.
МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сарын 20-21-нд болж, 1309 төлөөлөгч оролцуулан намынхаа шинэ даргыг сонгон, шинэчлэл, бодлого, чиглэлээ хэлэлцэх гэж байна.
Н.Туяа
Зочин · 2017/11/16
Энэ үхрийг хэн тоодог юм, зүгээр л алиа салбадай, утсан хүүхэлдэй!
СОНГОГЧ · 2017/11/16
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив