Ж.Батзандан: Томилгооны сонсгол явуулахыг дэмжсэн 42 гишүүний гарын үсгийг хоёр хоногт цуглуулна
2017/11/17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ, "Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаарх томилгооны сонсгол явуулахыг дэмжсэн 42 гишүүнийг гарын үсгийг ойрын хоёр хоногт багтаан цуглуулсан байх болно" хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр цааш ярихдаа, "Б.Хурц нь өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөний үүдэнд таарахдаа "Чамайг хутгалж чадна шүү эсвэл оронд чинь хордуулж ална" хэмээн намайг сүрдүүлсэн. Өмнө нь мөн хэд хэдэн хүнийг ийн сүрдүүлсэн байна билээ. Тэдгээр хүмүүс над руу хандаж байгаа. Би бол айдасаа дарсан. "Намайг хутгалаарай" гэж би түүнд хэлсэн. Б.Хурц яагаад АН-ын бүлгийн даргын өрөөнд явж байсныг сайн мэдэхгүй. Б.Хурц хэрэв маш олон гэмт хэргийг мэдээллийг мэддэг юм бол прокурорт эдгээр хэргийг өгөх хэрэгтэй. Түүнээс Тагнуулын газрын дарга байсан хүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ ямар нэг баримт нотолгоогүй асуудлаар гишүүдийг дайрдаг байж болохгүй.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын Тамгын газрын дэд дарга Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол хийх хууль, эрх зүйн үндэслэлгүй хэмээн тайлбар өгсөн. Тийм биш юм. Би эхлүүлсэн ажлаа дуусгана. Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг ахалж буй. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдана" гэлээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
ък · 2017/11/17
шоронгын атман юм уу
зз · 2017/11/17
хурц ямар боловсролтой хүн бэ,
Зочин · 2017/11/17
СОДБИЛЭГ ААВЫГАА ИЛЧИЛЧИХНЭ ГЭЭД АЙГААД БАЙНА ГЭЭ БИЗ ДЭЭ