МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан, НБД-аар Ц.Бат-Энх улиран сонгогдлоо
2017/11/24
Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Бага хурлын 369 гишүүнд 418 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 369 хүн сонгогдсон билээ.
Тус бага хурлын анхдугаар хуралдаан болж, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Дашзэгвэгийн Амарбаясгалан 74,5%-н саналаар улиран сонгогджээ. Түүнтэй Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Б.Баярмагнай нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан байна. Д.Амарбаясгалан нь 2008, 2012, 2016 онд НИТХ-д сонгогдсон ба МАН-ын хэлтсийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.
Мөн МАН-ын нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх 95.8 хувийн саналаар улиран сонгогдсон. Түүнтэй хамт уг суудлын төлөө нэр дэвших эрхэм танхимаас гараагүй юм .
Цогтын Бат-Энх нь Орос, англи хэлтэй. 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1998 онд намын гишүүнээр элсэж, 2001-2015 он хүртэл 15 жил намын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСАХ, НАМЗХ-ын УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажилласан. У 2005 оноос одоог хүртэл намын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. 2009-2013 он хүртэл Орхон аймгийн намын хорооны дэд даргын сонгуульт ажил хийж байсан. Нийслэлийн өмчийн харилцааны орлогч дарга, Зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч захирлаар ажиллаж байсан залуу боловсон хүчин юм.
Ч.Явуу
Сара · 2017/11/25
Энэ Амарбасгалан чинь нэг сайт дээр Намаасаа болоод шаналаад нүдний нь Зовхи унжсан гээд гарсан байсан. Тэгээд одоо бас намтайгаан зууралдаа юу. Таних биш дээ.Хүн нь гайгүй хүн байхаа Амжилт хүсьё.
Aldar · 2017/11/24
Bi yu bodoh estoi be?