Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодож гэмтээсэн асуудлаас болж өчигдөр албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ тухай Аса аварга Д.Дагвадорж болоод Д.Батбаяр нар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тэгвэл өнөөдөр Аса аварга "Энэ маягаараа явбал бас нэг Монгол хүү Баасандорж барилдахгүй болчих магадлалтай болчих гээд байна л даа" хэмээн өөрийн фэйсбүүкт санаа зовнин буйгаа илэрхийлжээ. Японы сумогийн дэвжээнд эд хаваа гайхуулсан Монгол бөхчүүд маань энэ мэт асуудлаас болж олон жилийн хөлс хөдөлмөрөө үгүй хийчихвий гэж мэргэжил нэгтнүүд нь санаагаа чилээрхэж сууна. 

Эх сурвалж: Seen.mn