Японы Токио хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдлээ.


Тодруулбал, тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг-д Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -81кг-д О.Ууганбаатар алт, Н.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.  О.Ууганбаатар алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ли Сүнхотой барилдаж цэвэр яллаа.