1938 онд Ираны Тегеран хотод төрсөн.
Ираны шах Мухамед Реза Пехлевигийн 3 дахь эхнэр
1959 - 1967 он хүртэл Ираны хааны эхнэр 
1967- 1979 онуудад Ираны төрийг барьж байсан хатан хаан.
1979 онд Иранд Исламын хувьсгал гарч хатан хаан Египетэд дүрвэн гарсанаар, Мексик Мороккогоор дамжин Америкт орогнол хүсч тэнд амьдарч байна.
Гайхалтай үзэсгэлэнт Фарах Францад боловсрол олсон ба Азербайджан, Англи, Франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн түүнийг нэгэн үеийн Жаклин Кеннедитэй адилтгадаг.
Сагсан бөмбөгийн багийн ахлагч, эртний уран зураг, архитектурын мэргэжил эзэмшин, алдарт зураач нарын бүтээлийг ихэд сонирхдог тул Иранд музей хэд хэдийг байгуулсан .
1959 оны 12- 1 нд Тегеранд 24 настай эргэн ирж 41 настай Мухамед Реза шахтай хуримласан аж. 
Мухамед Реза хааны анхны эхнэр Египетийн хааны эгч байв.
Хоер дахь эхнэрийг төдийлэн дурсдаггүй байна.
Мухамед Реза шах 1980 онд Кайрт цусны хавдар өвчний улмаар нас барсан.
2001 онд түүний хамгийн хайртай охин Лейла мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээр зочид буудалд амиа алдсан байдаг.
Хатан хаан Фарах одоо том хүү бэр 4 ач охидын хамтаар Вашингтон хотод амьдардаг ба Франц оронд байнга зочлон очдог. 
2003 онд Америкт бестселлер болсон "Хатан хаан байх үеийн миний амьдрал" номоо бичсэн нь одоо ч олддоггүй ховор номын тоонд орсоор байдаг аж.
Хан хүү Али нь 2011 онд толгойруугаа буудаж өөрийгээ хороосон нь Иран улсад болж буй үйл явдалтай холбоотой хэмээн тайлбарласан байдаг.
Иран улсын хатан хаан байхад Иранд эмэгтэйчүүд тэгш эрхтэй эмнэлэг болон урлагийн байгууллагад ажиллах боловсон хүчнээ олон оронд бэлтгэдэг байв.
Хамгийн үнэнч, хамгийн ухаалаг хатан хаанаар өргөмжлөгдсөн тэрээр нөхөртэйгээ хамгийн удаан амьдарсан ажээ.



Эх сурвалж: Ренценхандын Сайхан Уул