Ц.Нямдорж хэдэн хэргийг “жагсаалт”-аас гаргах вэ
2017/12/10
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн хэрэг цагаадах уу, эсвэл хав дарагдаж сураг алдрах уу. Ийм нэг таамаглал хуулийнхны хүрээнд тархжээ. Зүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд солигдсоноор түүний тойрон хүрээлэгчид хэргээс мултрах боломж бүрддэг гэлцэх.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хэлснээр бол энэ бүхэн үнэн. Үүнийгээ бататгаж хэд хэдэн баримт дурьдсан. Жишээ нь, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.доллартай холбоотой хэрэгт холбогдох үед Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж хэргийг замхруулсан. АПУ-гийн хувьчлалтай холбоотой материалыг Дамбадаржаад аваачиж шатаасан. Тухайн үед хатуу самар Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд хувьчлалтай холбоотой хэрэг хав дарагдаж, сураг алдарсан. Товчхондоо, Б.Хурц өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ийм хэрэгтээ гаршсан. Энэ албан тушаалд юуны төлөө ирдэг, юу хийдгийг дүн шинжилгээ хийж мэдээлсэн төдий гэж тайлбарладаг.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг эл албан тушаалдаа байхад Эрчим хүчний сайд асан М.Сономпил, сайдын төрсөн хүү Анхбаяр, хуурай дүү Анхбаяр нарынх нь хэрэг хэрхэн шийдэгдэхийг нүд салгалгүй харах үлдэх шив.
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас өнгөрөгч аравдугаар сард яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж эхэлсэн юм. Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2013 оны дөрөвдүгээр сард концессын гэрээ байгуулж, 2015 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийж байжээ.
Амгалан ДЦС-ын тендер зарлагдах үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар “Фортуна” Н.Батбаяр ажиллаж байсан юм. Хөгжлийн банкны хэргийг шалгах явцад илэрсэн дээрх тендерийн хэрэгт М.Сономпилийг яллагдагчаар татсан тогтоолоо уншиж танилцуулсан бөгөөд түүний гэр, “Залуу Монгол” компанийн байранд үзлэг, нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан авсан.
М.Сономпил өнөөгийн сайдын хайр ивээлд багтах шалтгаан нь Б.Хурцын хэлээд байгаа өнөөх бүлэглэлтэй холбоотой. Тодруулбал, Ц.Нямдорж нь Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлтэй. Энэ бүлэглэл нь хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй гэж мэдэгдэж байв. Тэгвэл эл бүлэглэлд хамаарах нэг эрхэм нь М.Сономпил гэнэ. “Увс”-ын гэх тодотголоороо нэгдэн нийлдэг эл бүлэглэлийнхэн хэл аманд орооцолдох нь ч их. 2000 оны эхээр гэхэд “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан”, “Глоб кредит” зэрэг Хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл аваад төлөлгvй зугтсан гэх мэдээлэл гарч байлаа. Гэсэн ч энэ мэдээллийг үгүйсгэж, албаны бичиг үзүүлснээр өнгөрсөн.
Нийгмийн шуудан сонин
зочин · 2017/12/11
Нямдоржийг овоо шударга хүн гэж бодсон биш бололтой
иргэн · 2017/12/10
Үнэн л байгаа. Одоо МАН-ын НБД болсон Бат-Энх гэгч Эрдэнэтээс 800000 доллар аваад алга болж, Эрдэнэт шүүхэд өгсөн нутгийн ах Дорлигжав нь хэрэгсэхгүй болгосон. Хуурамч дипломтой нь ил болсон Батэрдэнэ одоогоороо ЧД-ийн ИХ-ын дарга.Ийм нөхдийг өмгөөлж хэргээс мулталдаг "Ах нар" Дорлиг, Няидарж. Н.Алтанхуяг улсын асар их хөрөнгө идсэн, шоронд орох хүн одоо Е-ийн зөвлөх