Халаа, сэлгээ Төрийн нарийн бичгийн дарга нараар эхэллээ
2017/12/18
С.САРУУЛ
Улс төрийн халгаа, сэлгээ яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар эхэллээ. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Засгийн газар гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөв.
Тодруулбал, энэ сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ж.Эрдэнэбатын багийн хийсэн түүний томилгоо хууль бус гэж Төрийн албаны зөвлөлөөс шаардсан гэх. Мөн энэ өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлсөн байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 13-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл буй.
Ийнхүү хоёр оны заагт яам, агентлаг тойрсон халаа сэлгээ эрчимжих төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлж байна. Албан бус мэдээллээр Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын даргыг өөрчилнө гэсэн мэдээлэл байна. Мөн БСШУСЯ-ны харъяа газруудад ч бужигнаан үүсч мэдэхээр байгаа аж. Түүнчлэн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд өөрчлөгдөх сураг чих дэлсч эхэллээ. Эндээс харахад зарим нэг хүмүүсийн шинэ жилийн “бэлэг” нь яам, агентлагийн удирдах албан тушаал байх бололтой.
Эх сурвалж: www.polit.mn
za · 2017/12/19
ondor calin abcn baisan nobsh nuud cnin vxex ni ee ....