Г.Доржзодов Монголоос явахаар шийдсэн үү?
2017/12/25
60 тэрбумын бичлэгийг олонд дэлгэсэн Г.Доржзодов иргэншлээ солихоор Ерөнхийлөгчид хандсан гэх мэдээлэл гараад байна. Түүний өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Г.Доржзодовыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байсаар байгаа гэж баталж байсан.
Г.Баасан мэдээлэл хийхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон 60 тэрбумын гэх 90 минутын бичлэгийн асуудлыг хууль хяналтын байгууллага МАН-ын даалгавараар шалгахгүй байна. Учир нь бичлэгт тус намын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар оролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл эвлүүлэг гэж мэлзсээр байна. Гэтэл уг бичлэгтэй холбоотой үнэн болохыг нь батлах нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, гарч байсаар байхад хэргийг зориудаар шалгахгүй байна. Бичлэгт оролцосон МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хорьж, шалгах ёстой гэж үзэж буйгаа хэлж байсан билээ.
За харин 60 тэрбумын бичлэгт хоолой нь гардаг Нийслэлийн МАН-ын УЗ-ийн гишүүн А.Ганбаатар мэдээлэл хийхдээ “Бичлэгийг анх тараасан Доржзодов нь А.Ганбаатарын компанид ажиллаж байсан бөгөөд А.Ганбаатар бизнес эрхэлгч хүний хувьд олон хүнтэй уулзаж байсан. Эдгээр уулзалтууд болон өөр хүмүүстэй ярилцаж байсан зүйлсийг маань бичиж эвлүүлэг болгон тараасан” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Hunnu.mn
Зочин · 2017/12/26
манай энэ төр 60 тэр бумыг яажч чадахгүй илэрхий өөрсдөө хүлээсэн хэргийг
Зочин · 2017/12/25
medrel muutai yumnuud zailj l baival taarna