Бие эрхтэн нь музейн үзмэр болсон 10 хүн
2018/03/21
Бид музей руу эртний түүх соёлын дурсгал, шинжлэх ухааны ололт амжилт, өөр улс орны соёлын дурсгал зэргийг үзэхээр очдог. Дэлхий даяар олон сонин үзмэртэй музейнууд ч бий. Тэдний зарим нь хүний биеийн хэсгүүдийг ч үзмэр болгон тавьсан байдаг. Үзмэр болсон эд эрхтний эзэд нь ихэвчлэн алдартай хүмүүс байдаг бөгөөд заримынх нь нууц эрхтэн хүртэл байдаг аж.
10
Григорий Распутины бэлгэ эрхтэн
Григорий Распутин 1916 онд бусдын гарт хөнөөгдөх хүртлээ Оросын сүүлчийн эзэн хаан Романовын гэр бүлийн оточ лам, зөвлөх байсан билээ. Распутин маш этгээд араншинтай хүн байсан гэдэг. Гэвч түүний хувийн зан аашаас илүү сонирхол татам зүйл бол өдгөө ОХУ-ын Санкт Петербург хотын Эротик Музейд хадгалагдаж буй 33 см урттай Распутины бэлгэ эрхтэн юм.
Распутины охин Мариягийн хэлсэнээр эцгийнх нь бэлгэ эрхтэн жирийн үед 33 см урттай бөгөөд хөвчирсөн үедээ бүр ч анхаарал татахуйц болдог байжээ. Хүний бэлгэ эрхтэн дунджаар 9,2 см байдаг бөгөөд хөвчирсөн үедээ 13,1 см байдаг аж.
Распутины бэлгэ эрхтэн яагаад тасарч алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Зарим эх сурвалжид алуурчин Распутины амийг бүрэлгэснийхээ дараа бэлгэ эрхтэнг нь огтолж хаясан байсан гэдэг. Маргааш өглөө нь өрөөг цэвэрлэхээр ирсэн зарц бүсгүй харсан зүйлдээ гүнзгий цочирдсон боловч тасарсан бэлгэ эрхтэнг авч явжээ. Өөр нэг сурвалжид Распутинд задлан хийх үед хуучин эхнэрүүд нь бэлгэ эрхтэнг нь дурсгал болгон авсан гэдэг байна.
Хожим Мария эцгийнхээ бэлгэ эрхтэнг олж авсан хэдий ч 1977 онд түүнийг нас барсны дараа бэлгэ эрхтэн ахин алга болжээ. Дараа нь Майкл Августин гэгч өнөөх бэлгэ эрхтэнийг дуудлага худалдаанд зарахыг оролдсон байна. Гэвч дуудлага худалдаанд оруулсан бэлгэ эрхтэн үнэн хэрэгтээ хатаасан далайн өргөст хэмх байсан аж.
Харин жинхэнэ эрхтэнийг нэгэн орос эмч 2004 онд Францын эртний эдлэл цуглуулагчаас худалдаж авчээ. Эмч уг “ховор үзмэр”-ийг музейд аваачиж тавьсан байна. Тус музейн зүгээс уг бэлгэ эрхтэнийг Распутиных гэж зарлаагүй боловч 33 см урттай хүний бэлгэ эрхтэн гэдэг хэнийх байхаас үл хамааран музейн ховор үзмэрт тооцогдох аж.
09
Альберт Эйнштейний тархи
Филаделфигийн Mutter музейд Альберт Эйнштейний тархины нэг хэсэг нь байдаг байна. Их эрдэмтэн өөрийнхөө тархийг музейн үзмэр болгохыг огт хүсээгүй аж. Учир нь Эйнштейн нас барсаных нь дараа хүмүүс биеийнх нь аль нэг хэсгээс огтлон авах вий хэмээн болгоомжилсондоо өөрийг нь чандарлахыг захиж байжээ.
Гэвч 1955 оны 4-р сарын 18-нд Эйнштейнийг нас барсаны дараа эмгэг судлаач Томас Харвей түүний тархи болон нүдний алимыг хулгайлжээ. Хожим Эйнштейний гэр бүлийнхэн Томас Харвейд эрдэмтний тархийг зөвхөн шинжлэх ухааны төлөө ашиглах болзолтойгоор авч үлдэхийг зөвшөөрсөн аж.
Томас Харвей Эйнштейний тархийг мянган хэсэг хувааж, хуруу шилэн хавтанд хийгээд хэд хэдэн эмгэг судлаачид руу илгээжээ. Уг хэсгүүдээс 46 ширхэг нь Филаделфигийн Ерөнхий Эмнэлэгийн эмч Доктор Уотсон Эхричэд байсан аж
Эхричийг нас барсаны дараа түүний эхнэр Эйнштейний тархины хэсгүүдийг эмч Стейнбергт өгсөн бөгөөд Стейнберг цааш Люси Рорк-Адамс эмчид дамжуулсан байна. Рорк-Адамс их эрдэмтний тархийг музейд хандивлажээ. Өдгөө Альберт Эйнштейний тархины 350 орчим хэсэг нь Мэрилэндийн Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний Музейд хадгалагддаг байна.
Mutter музейд Эйнштейний тархинаас гадна хоорондоо наалдаж төрсөн ихрүүдийн наалдсан элэг, 2,7 м урттай, дотроо 18 кг өтгөн бүхий шулуун гэдэс гээд хүний биеийн эд эрхтэн олон байдаг аж. Түүнчлэн музейд зочлохоосоо өмнө хоол идэхгүй байхыг үзэгчиддээ найрсгаар сануулдаг байна.
08
Жереми Бентхамын толгой
Жереми Бентхам бол 1748-1832 оны хооронд амьдарч байсан философич юм. Тэр сонирхолтой хүн байсан бөгөөд муураа Эрхэм Дээд Жон Ланбурн гэж дууддаг байсан аж. Бентхам нас барсан хойноо ч найз нөхдийнхөө үдэшлэгэнд очиж байх хүсэлтэй байсан тул нас барсаных нь дараа өөрийнх нь цогцосыг хадгалахыг хүсч байжээ.
Түүний хүсэл биелж нас барсаных нь дараа цогцосыг нь Лондонгийн Коллеж Их Сургуулийн музейд үзмэр болгон тавьсан байна. Гэхдээ түүний толгойг биенээс салгасан бөгөөд лааны тосон толгойгоор орлуулсан байдаг аж. Бентхам хэдийгээр сонирхолтой араншинтай хүн байсан ч үхсэн хойноо толгойгоо тасдуулахыг хүсээгүй нь лав биз ээ. Түүний цогцосыг занданшуулах явцад алдаа гарч, толгой нь тасарсан аж.
Бентхам өөрийг нь Шинэ Зеландын Маори омгийнхоны ёсоор занданшуулахыг захьсан боловч уг ажиллагааг гүйцэтгэсэн түүний найз, эмч Соутвуд Смит Маоричуудын занданшуулах ёсыг мэдэхгүйн улмаас алдаа гаргаж цогцосны толгойг тасдчихжээ.
Бентхамын толгойг музейн үзмэр болгон тавьдаг байсан бөгөөд 1990 оны сүүл үед нэгэн оюутан хулгайлах хүртэл хөргөгчинд хадгалж байжээ.
07
Галилео Галилейн шүд, хуруу
Алдарт одон орон судлаач Галилео Галилей 1642 онд нас барсан билээ. 1737 онд түүний шарилыг Италийн Флоренц дахь Микеланжелогийн булшны эсрэг талд аваачжээ. Гэвч түүний шарилыг зөөх явцад шүтэн бишрэгчид нь одон орон судлаачийн гурван хуруу, нэг шүд, хүзүүний нугаламыг нь хулгайлсан байна.
Түүний нэг хуруу нь Италийн Флоренцийн Шинжлэх Ухааны Түүхийн Музейд очсон бөгөөд нөгөө хоёр хуруу (эрхий болон дунд хуруу), нэг шүд нь гэр бүлийнхэнийх нь гарт очжээ. Гэвч хоёр хуруу, нэг шүд нь алдагдаад 2009 онд ахин олджээ.
Галилеон биеийн хэсгийг ахин алдахыг хүсээгүй Флоренцийн Шинжлэх Ухааны Түүхийн Музейн ажилчид хоёр хуруу болон шүдийг нь авч, өөрсөндөө байсан нэг хурууны хамт үзмэрт тавьжээ. Тус музей нь мөн Галелеон нэрэмжит болсон байна.
Харин хүзүүний нугалам нь Падуагийн Их Сургуульд хадгалагддаг аж.
06
Антонио Скарпагийн толгой
Италийн мэдрэлийн эмч, анатомич Антонио Скарпа нь 1832 оны 10-р сарын 31-нд нас баржээ. Тэр нас барахаасаа өмнө Павиагийн Их Сургуульд ажиллаж байсан бөгөөд ажил дээрээ найз нөхдөөс илүү олон дайсантай байсан аж. Учир нь Антонио Скарпа нь биеэ тоосон бүдүүлэг, бусдын талаар элдэв хов жив тарааж явдгаараа зартай нэгэн байжээ. Түүнчлэн албан тушаалаа ашиглан зөвхөн өөрийн найз нөхөд, нууц хүүхдүүдээ Их Сургуулийн ажилд авдаг байв.
Скарпаг нас барсаны дараа түүний хуучин туслах Карло Беолчин задлан шинжилгээнийх нь явцыг удирдсан бөгөөд задлан хийх явцдаа Скарпагийн толгой, эрхий хуруу, дунд хуруу болон шээсний сүвийг нь салгаж авчээ. Карло Беолчин ямар учраас ингэсэн нь өнөө хэр тодорхойгүй байдаг.
Зарим хүмүүс Беолчи Скарпагийг эд эрхтэнийг ирээдүй хойч үеийнхэнд харуулах зорилготой байсан гэж таамагладаг. Гэвч Скарпагийн хэрээс хэтэрсэн муухай аашийн хариуд Беолчи эд эрхтэнийг нь салган хариугаа авсан ч байж болох юм. Түүнчлэн Скарпагийн биеийн хэсгээс авч чадаагүйдээ уурлан хорссон хэсэг хүмүүс нийлж түүний дурсгалд зориулан босгосон гантиган хөшөөг эвдэж хаясан гэдэг.
Скарпагийн толгойноос бусад нь Италийн музейд хадгалагдаж байжээ. Харин толгой нь алга болсон байсан ч хэсэг хугацааны дараа Павиагийн Их Сургуулийн Түүхийн Музейн үзмэр болон гарч иржээ. Биеийнх нь бусад хэсгүүд ч тус музейн мэдэлд ирсэн хэдий ч одоогоор тэдгээрийг үзмэр болголгүй хөргөгчинд хадгалдаг байна.
Чарльс Баббажийн тархи
Наполеон Бонапартын бэлгэ эрхтэн
Толгойлогч Мкуауагийн араг яс
Гэвч Германы тал уг шаардлагыг хүлээн аваагүй учир Хэхэ омгийнхон хоосон хоцорсон аж.