Дахин нэг хүүхэд хүчирхийлэлд өртжээ
2018/03/25
Хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгэмд хурцаар яригдаж байгаа энэ үед дахин нэг хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Хүүг хойд ээж нь суран бүсээр улаан эрээн болтол нь ороолгосон байна. Хүү ээжээсээ айхын эрхээр гэрээсээ зугтаж хүчирхийллийн эсрэг төвийн байранд гурав хоног хоносон гэнэ. Тус төвийн ажилчид хүүгийн багш руу ярьж улмаар багш нь гэрийхэнтэй нь холбогдсноор бүх зүйл ил болжээ. Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд бие болоод сэтгэлийн олон төрлөөр хүчирхийлэлийн золиос болсон тохиолдлууд гарсаар байна. Үүний эсрэг энэ сарын 31-ны өдөр буюу ирэх хагас сайн өдөр 11:00 цагаас "Төв талбай"-д орон даяар жагсаал зохион байгуулах гэж байгаа билээ. Өнөөдөр бид тэмцэхгүй бол маргааш таны ч хүүхэд хүчирхийлэлд өртөж болно гэдгийг эцэг эхчүүд болон ирээдүйн аав, ээж болох залуу үе маань ухамсарлах нь зүйтэй.
Анхаа · 2018/03/27
Яагаад хойд эхдээ ингэж зодуулсаныг мэдэхгүй аавынхаа суран бүсний амтыг амсаж л явлаа. Одооч дээ явган хэрүүл гэдэг шиг худлаа реклам хийж хэрэгтэй хэрэггүй юм оруулдаг болж.
зочин · 2018/03/26
энэ эргтэй хүүхэд маш хэчүү юм хаяа зодож байхгүй бол болхгүй байна юунаас болсон юм сайн магдлахгүй бол болхгүй том болоод хүнд хань болхгүй нийгэмэд нэмэр багтай хүн болжбайна амиа бодсон хүнийг хайрлаж чадахгүй тааруухан хүн болж байх шиг байна сайн хүн болхын тулд хаяхан гар хүрэхгүй бол болхгүй байна
зочин · 2018/03/26
Хүүхдийн байгууллага гэж хэдэн мануухай нар юу хийж байдаг байнаа. Урьдчилаад судалгаа авах , айл гэрээр орох гээд цалин аваад сууж байгаа мануухай нараа гэр хороолол гээд явдаг газраар нь явуулаач. Дандаа өнгөрсөн хойно нь юм яриад байж байдаг
J · 2018/03/25
Malaa chiregdsen bol iim baidiim uu.ter ehiig ni uchriig ni medeed burutai boli hori hori
Зочин · 2018/03/25
Мориноос айхтар унаж чирэгдэж ээ. Уралдахаа боль та нар.