Олон улсын нэртэй гэрэл зурагчин, сэтгүүлч Герд Людвиг олон жилийн турш Чернобылийн атомын цахилгаан станц дээр болсон ослын талаар судалж байгаа билээ. 1986 онд Украины энэ станц дээр гарсан ослоос болж 55 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд уг ослоос тархсан цацраг идэвхид өртсөн олон хүн өдгөө зовж байгаа юм байна. Герд Людвиг уг орхигдсон хотод National Geographic сэтгүүлийн захиалгаар 1993, 2005, 2011 онуудад очиж байсан ба хамгийн сүүлд тэрээр 2011 онд бүлэг хүмүүсийн хамт хотоор явж 150 гаруй зураг, бичлэг хийсэн байна.Ингээд түүний авсан гэрэл зургуудыг сонирхоё.

1986 онд дэлхий дахиныг цочирдуулсан нэгэн аймшигт осол гарсан нь Украйны Чернобылийн атомын цахилгаан станц дээр гарсан осол билээ. Энэхүү ослын уршгаар хэдэн арван мянган хүний амь насаа алдаж Украйны Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ хаягдан цацраг идэвхит хорт бодисоор бохирдсон. Одоо ч гэсэн түүний хор уршиг нь бүрэн дүүрэн арилаагүй л байна.

1986 оны дөрөвдүгээр сарын 25-нд Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дээр 4-р реакторыг эрчим хүчээр хангах туршилтын ажиллагааг төлөвлөөд байлаа. Явцыг удаашруулах турбинд эрчим хүч хангалттай байгаа эсэхийг станцын ажилчид шалгаж үзэх ёстой байлаа. Ийм төрлийн туршилт өмнө нь ч хийгдэж байсан боловч эцсийн дүгнэлтийг гаргаагүй учир дахин давтаж үзэхээр шийдвэрлэжээ.

 

Дулааны хүчний ялгаруулалт ихэссэн явдал дэлбэрэлтийг гаргаж, тэр нь реактоын цөмийг сүйтгэжээ.  Эхний дэлбэрэлтийн гол шалтгаан нь шатахуун байсан бол хоёр дахь удаагийн дэлбэрэлтэнд ус төрөгч үүрэг гүйцэтгэсэн бололтой. Дэлбэрэлт реакторын тагийг эвдэлсэн учир цацраг идэвхт бодис гадагшилсан юм. Ингээд дэлбэрэлтээс үүдэн гал түймэр ч мөн гарч эхэлжээ. Ойролцоо байх Припять хотоос 100 гал сөнөөгчдийг дуудлаа. Тэд хамгийн их хэмжээний цацрагийн туяаг өөртөө шингээсэн бөгөөд амь үрэгдэнэ гэдэг тодорхой болсон юм.

Гал түймрээс болоод цацраг идэвхт бодис агаарт их өндрөөр цацагдан салхинд туугдан явснаас болж ихээхэн хэмжээний нутаг дэвсгэр бохирдсон юм. Ийм төрлийн гал түймэртэй хэрхэн тэмцэхийг мэдэхгүй байсан учир байдал хүндрэхэд нилээд нөлөө үзүүлсэн юм. Гал түймрийг унтраахад тусгай бодис цацаж байсан төдийгүй элс болон шавар хэрэглэж байлаа. Хожимоо яг тэдгээр бодис болон элс шавар нь реактор доторхи агаарын хэмийг нэмэгдүүлжээ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гал түймрийг зөвхөн тавдугаар сарын 9-нд унтрааж чадсан билээ.

Чернобылийн АЦС дээр реактор дэлбэрсэн явдал Украин, Белорусс, Орос улсуудад асар их хэмжээний хохирлыг учруулсан бөгөөд олон оронд цөмийн эрчим хүчинд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн юм.

1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ. 
Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд  цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал хөнөөж, Чернобылийн зарим хэсэгт олон мянган жилийн турш хүн амьдрах боломжгүй болжээ.

Припять, энэ бол Украiны умард хэсэгт, Беларусын хилийн ойролцоо байх эрт нэгэн цагт амьдрал цэцэглэн байсан аж үйлдвэрийн их хот байлаа.... Өглөө эрт ажилчин нөхрүүд нь албандаа явж, хөвгүүд охид цэцэрлэг, сургуульруугаа гүйж, харин гэрт нь эхнэрүүд нь, ээжүүд нь үлдэнэ. Хийсч ирэх гэнэтийн аюулаас хамгаалж харуулын постонд цэрэг хөвгүүд зогсоно. Өөрсдийн ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж эрдэм номд сурагч хүүхдүүд шамдана. Алх хадуур бүхий сүлд тэмдгийн дор ажилчин тариачин ангиуд нэгдэж эх орныхоо гэрэлт маргаашийн төлөө өнөөдрийг зориулна. Орой болмогц өнгийн цэцэгс алагласан үзэсгэлэнт цэцэрлэгийн сандал дээр залуухан ээжүүд сууцгааж, элдвийн зүйлсийг хүүрнэлдэнэ, харин үдэш болоход оюутан залуус болзоонд явж, аж үйлдвэрийн суурин хайрын хот болон хувилна .... 

Сургууль соёл, парк цэнгэлдэх хүрээлэн,нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, үйлдвэр, комбинат, музей, үзвэр, театр, кино, шуудан, шугамын унаа гээд л хотод юу л хэрэгтэй байна тэр бүхнийг өөртөө агуулсан ховорхон нэгэн хот байлаа....Гэвч нэг л шөнө атомын станц дэлбэрч, цэнгэг агаарт радио идэвхит хий тархаж, алаг үрсийг айдастай нь , амраг ханийг нулимастай нь хамт хатааж, олон олон оршин суугчид, хамаг эд хогшилоо, хамаг л амьдралаа, хамаг хүсэл мөрөөдлийн хамтаар орхиод одсон юм... Уг хот 1970 онд баригдаж, 1980 онд ашиглалтад орж харин 1986 онд хаягдаж, орхигдсон юм.

Чернобылийн эрдэмтэд дэлхий дахинд маш өндөр үнэлэгддэг эрдэмтэн мэргэжилтэнгүүд байсан гэж дурьдсан. Мөн багийн ажиллагааг маш сайн эзэмшсэн багийн удирдагчид ч байсан. Гэвч үүнд л хамаг гол учир маань байгаа юм. Хамраа сөхсөн энэ байдал осолд хүргэсэн- реакторыг анализ хийж ажилуулахын оронд, удаан хугацаагаар цугтаа ажилласан эрдэмтэд мэдрэмжээрээ реакторыг залдаг болсон байв. Энэ үзэгдлийг Groupthink буюу сүргийн багын сэтгэхүй гэж Жанис нэрлэжээ. Уг сэтгэхүйн аюул нь баг бусдын шүүмжлэл хүлээн авахаа больж, алдааг харсан боловч, хараагүй мэт болдог сэтгэхүй юм.

Припяти хотын төвд байх «Полесье» зочид буудал.  Украйн улсын баруун хойд хэсгээс эх авсан Припять голоос холгүй газар 1970 оноос их бүтээн байгуулалт эхэлжээ. ЗХУ-ын эрх баригчид Украйны Припять голын эрэг дээр Чернобыль гэдэг газар Европын хамгийн том атомын цахилгаан станц байгуулах болов. АЦС-ын албан хаагчдын амьдрах хотыг байгуулах болжээ. Припять хотын шавыг 1970 оны 2 сарын 4-нд тавьжээ. 

ЗХУ даяар Припять хот бол атомын эрчим хүчнийхний хот гэж нэрлэгдэж, зөвлөлтийн хүмүүсийн бахархал болох ёстой байлаа. Гэхдээ үүнээс өмнө ЗХУ-д атомын цахилгаан станц түшиглэсэн 8 хот байжээ. Припять бол 9 дэхь хот нь байлаа. 1986 оны 4-р сарын 26-нд Чернобылийн АЦС дэлбэрсэний дараа хотын бүх оршин суугчдийг нүүлгэсэн юм. 1985 оны 11 –р сард явуулсан хүн амын бүртгэл тооллогоор 47 мянга 500 хүн байжээ. Нийт 25 үндэстэн байлаа. Энэ хотын хүн амын тоо жилд 1500-аар нэмэгдэж байжээ. Припять хотод жилд 800 хүүхэд шинээр төрж. 500-600 хүн өөр газраас шилжин ирж байлаа. Припять хотын бүтэц зохион байгуулалт нь маш сайн хийгджээ. Хотын төв хэсэгт захиргааны барилга, хотын зөвлөл, соёлын ордон, амралтын төв, их дэлгүүр, зочид буудлын цогцолбор байлаа.

Ослын дараа хүн амыг 36 цагийн дотор нүүлгэсэн бөгөөд 3 хоногийн дараа гэхэд цацраг идэвхт Швед хүрсэн байжээ.

Ослоос хойш олон жил өнгөрчээ. Припять хотын цэцэрлэг.

Осол болох өдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглож байсан тоглоомууд яг л тэр газартаа үлджээ.

11.1986 оны 4-р сарын 26нд болсон осол болоогүй бол 5-р сарын 1-нд нь хөдөлмөрчдийн баяраар нээлтээ хийх байсан хүүхдийн парк.

Эрдэмтэн судлаачид болон жуулчид энд ирдэг болсон гэнэ.

13. Хэсэг жуулчид орхигдсон сургуулийн барилга дотор.

14. Энэ цөмийн осол нь арван мянган квадрат километр нутгийг хамаарч 150000 хүнийг дайрчээ. Өнөөдөр уг хүмүүсээс олонх нь энэ цацрагаас болж үхжээ.

15. Харитина Деша хэмээх 92 настай энэ эмээ хотын эргэн тойронд байсан тосгодын нэгнийхэн оршин суугч бөгөөд нутгаасаа нүүгээгүй хүмүүсийн нэг юм.

16. Өөрсдийн ногооны газраа тарьсан улаан лоолийг 77 настай Иван Мартыненко болон 82 настай Гапа Семененко нар хүнсэндээ хэрэглэсээр... Сүүлийн жилүүдэд оршин суугчид буцаж төрсөн газартаа ирж амьдарч эхэлж байна.

17. Хавдраар өвчилсөн 54 настай Олег Шапиро, 13 настай Дима Богданович нар Минск хотын эмнэлэгт хагалгаанд орсоны дараа. Тэд Беларус улсын цацрагт хордсон бүс нутгийнхан.

16 настай Дима Пыко эмчилгээ хийлгэж байна.

Цацрагт хордсон эцэг эхээс мэндэлсэн 150 гаруй хүүхэд асрах цэцэрлэгт эмчлүүлж байна. Тэдгээрийг «Чернобылягийн хүүхдүүд» сангаас анхаарч ханддаг гэнэ.

Уг ослоос болж олон арван хүүхэд эхээс мэндлэхдээ тахир дутуу, өвчтэй төржээ.

5 настай Вероника Чечет Киев хотын хавдар судлалын төвд эмчлүүлж байна. Түүний ээж болох 29 настай Елена Медеева Чернобылийн АЦС дэлбэрсэн Черниговской мужид ослоос 4 жилийн дараа төрсөн байна.

22. Олон улсын тусламжийн байгууллагууд эдгээр хүүхэд маш ихээр тусалж байгаа ажээ.

23. Жил болгоны 4-р сарын 26нд төрөл төрөгсөдөө ослын улмаас алдсан хүмүүс цуглаж залибардаг ажээ.