Хавтаст хэрэг: Г.Шийлэгдамба цөөнгүй удаа авлига авсан нь тогтоогдож байв
2018/04/10
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийдэгдамба нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урьд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй “Метронетворкс” ХХК-нд давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлснийхээ төлөө Э.Г, О.Ш нараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 79.614.400 төгрөг/-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17-20 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 Ам.доллар /Монгол төгрөгт хөрвүүлбэл 239.102.400 төгрөг/-ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд спортын яамны албан өрөөндөө авч нийт 160.000 Ам.долларыг /Монгол төгрөгт хөрвүүлбэл 318.716.800 төгрөг/ буюу онц их хэмжээний хээл хахуулийг давтан үйлдлээр авсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 /ил тод байх зарчим/, 4.2.4 /иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим/, 35 дугаар зүйлийн 35.1.6 /Зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх/, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 /Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө/, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 /Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө/, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй, ямар нэгэн санал дүгнэлт гараагүй байхад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Гомбосүрэнгийн Гийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж, Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлснийхээ төлөө 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө Г.Гээс 5.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан хэрэгт буруутгагдан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч надад яллах дүгнэлтээ сонсгож гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ мэдүүлгийн хүрээнд өгье гэж бодож байна. Яллах дүгнэлтэд намайг яллахдаа Эрүүгийн хуулийн хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байна. Намайг “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Г.Гийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлсний төлөө хээл хахууль авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл ангиар буруутгаж байна. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тодорхой баримтуудыг үндэслэж няцаах бодолтой байна. Яллах дүгнэлтэд дурьдагдсан “2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 03 дугаар тушаал” байгаа. Яллах дүгнэлтийг уншихдаа энэ талаар улсын яллагч танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан юм. Энэ бүтцийн асуудал батлагдсантай холбоотой хуучин нэрээр Эрүүл мэндийн яам гэж байсан бол 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганаар Засгийн газрын бүтцэд орсон өөрчлөлтөөр уг яам Эрүүл мэнд спортын яам болж бүтцийн өөрчлөлтөд орсон. Ингээд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн нь Эрүүл мэндийн яамны бүтэц Эрүүл мэнд спортын яам болж өөрчлөгдсөн талаар Улсын Их Хурлын чуулганы 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор харуулж байна. Намайг мөн Улсын их хурлаар 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын яамны буюу шинээр бүтэц нь өөрчлөгдөн бий болсон яамны сайдаар томилсон. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар би хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шинэ яамны бүтцийг Засгийн газарт танилцуулж батлуулах ёстой. Энэ үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд 382 тоот тогтоол гарч, Эрүүл мэнд спортын яамны зохион байгуулалтын бүтэц орон тоог баталсан. Энэ бүтцээр 5 газар, 4 хэлтэс бүхий яамны бүтэц орон тоог баталсан. Энэ тушаал гарахтай холбоотой гол асуудал нь яамны бүтэц буюу нэр өөрчлөгдөөд Эрүүл мэндийн яам байсан нь Эрүүл мэнд спортын яам болоод бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой өмнө нь ажиллаж байсан яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоо байхгүй болсон, одоо Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэж өөр ажлын байрны тодорхойлолт бүхий Төрийн нарийн бичгийн даргын асуудал үүсэж байна. Ингээд хуучин яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэтуяа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдсөн. Миний гаргасан тушаал нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Энэ тушаал гарах болсон шалтгаан нь би Г.Гийн эрх ашиг сонирхолын үүднээс биш, төрийн ажлыг тасралтгүй явуулах, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын гишүүний эрх, үүргийн хүрээнд гаргасан тушаал юм. Энэ тушаал хэрэв гарахгүй байсан бол Эрүүл мэндийн яамны хуучин албан хаагчдыг шинээр бүтэц зохион байгуулалттай болж байгаа Эрүүл мэнд спортын яамны албанд буцааж эргүүлж авах тушаал шийдвэрийг гаргах хэн нэгэн албан тушаалтан байхгүй байсан учир энийг гаргах болсон тухай улсын яллагч миний мэдүүлэгт өгөгдсөн мэдүүлгийн зарим хэсгийг хэлсэн. Энэ бол Төрийн нарийн бичгийн даргын эрх үүргийн хэмжээнд байдаг болохоос биш Засгийн газрын гишүүний эрх үүргийн хэмжээнд байдаг зүйл биш юм. Албан хаагчдаа чөлөөлөөд, шинээр байгуулагдаж байгаа Эрүүл мэнд спортын яамандаа тухайн хүмүүсийг авах ёстой. Тухайн үед Эрүүл мэнд спортын яамны сайдаас нь өөр албан ёсны албан тушаалтан байхгүй болсон. Намайг Улсын Их Хурлаас томилсон учир сайд гэдэг “улс төрийн албан тушаалтан” албан ёсоор хуулийн хүрээнд ажиллах эрх бүхий болчихдог. Өмнөх яам татан буугдсан учир өөр эрүүл мэнд, спортын чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид байхгүй болсон. Ийм учир энэ тушаал гарах үндэслэл нь хэн нэгэн хүний ашиг сонирхолын үүднээс биш, төрийн албыг тасралтгүй явуулах үүргийн хүрээнд тушаал шийдвэрийг гаргасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд уншигдсан зарим гэрчийн мэдүүлэг дээр зарим нэг зүйл дурьдагдсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Ш.Солонгын мэдүүлэгт энэ талаар дурьдаад өнгөрсөн. Энд юу гэж байна. гэхээр “сайд буюу Засгийн газрын гишүүн бол аль нэгэн албан ажлыг хэн нэгэн хүнээр хавсаргаж хийлгэх тухай тушаал гаргаж болно” гэсэн. Ийм зүйл Ш.Солонгын мэдүүлэгт байгаа. Миний 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тушаал холбогдох заалтуудыг үндэслээд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль тогтоомжийн хүрээнд томилогдох хүртэл хугацаанд (энд би хугацаа зааж өгч байна), хууль ёсны дагуу гэдэг нь “төрийн албаны зөвлөлд ажлын байрны тодорхойлолтыг хэрэг эрхлэх газраар дамжуулж хүргүүлээд хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдаад албан ёсоор хууль тогтоомжийн хүрээнд Төрийн нарийн бичгийн даргыг хууль тогтоомжийн хүрээнд томилогдох хүртэл хугацаанд” энэ ажлыг хэн нэгэн хүн хариуцаж хийхгүй бол миний өмнө нь хэлдэг үндэслэлээр төрийн алба явах боломжгүй болох байсан. Тийм учраас би 2011 оны журам батлах тухай 62 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлох гүйцэтгэх 3.1, 4.1, 4.5 заалтуудыг үндэслэн тушаалыг гаргахдаа нэгдүгээрт хугацааг нь зааж өгсөн, хоёрдугаарт яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулаад төрийн албан хаагчдыг зохих газар, хэлтэс, нэгжид зохистой байршуулж сахилга дэг журмыг чанд баримтлан Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Г.Гт зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл би хийх ажлыг нь бас энэ тушаалаар тодорхой зааж өгсөн. Энэний цаана Төрийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажил үүргийг давхар хүнд хариуцуулж байна гэдэг тушаалын цаад агуулга харагдаж байна гэж ойлгож байгаа. Гуравдугаарт Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гт тухайн албан тушаалын цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэх хугацаанд нь олгохыг ерөнхий нягтлан бодогчид энэ тушаалаар даалгаж байгаа. Тэгэхээр Г.Гийг ажилгүй байхад нь авчираад “та шинээр байгуулагдаж байгаа яамны Төрийн нарийн бичгийн даргаар нь түр ажиллаач” гэж авчираагүй юм. Энэ хүн тухайн үед өөр ажил эрхэлж байсан, өөр ажил эрхэлж байсан буюу чиг үүргийн хувьд төрийн захиргаа удирдлагын газрын хийх ёстой чиг үүргийг хангаж ажиллаж байсан албан хаагчийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр хариуцуулж ажиллаад цалингийн зөрүүг нь хүртэл тооцож ажиллах үүрэг өгч байсан. Албан тушаалтныг бий болгох гээд түр томилсон тушаал гаргаад байгаа биш, эзгүй болчихсон Төрийн нарийн бичгийн даргын тодорхой чиг үүргийг энэ хүнээр хэрэгжүүлэх тушаал гаргасан. Энэ бол түрүүний Ш.Солонгын мэдүүлэгт дурьдагдсан “тодорхой ажил үүргийг өөр хүнд хариуцуулж, хавсаргуулж болох юм” гэдэг энэ үндэслэлээр би тушаалыг гаргасан. Намайг гүйцэтгэх ёсгүй үүрэг хэрэгжүүлсэн гэж үзээд байгаатай холбогдуулан тайлбарлахад, “төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” гэж байгаа. Энэ журмын 3.1, 4.1, 4.5 дахь хэсгүүдэд юу, юу заасан бэ гэвэл тушаалаар хэлсэн “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д заасан байна. Гэтэл би түрүүн хэлсэн Төрийн нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн дагуу томилогдох хүртэл гэдэг хугацаа гэдгээр цаг хугацаа зааж өгсөн байна гэж хэлэх гэж байна. 4.1-д “албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана” гэж заасан байна. Би хугацааг нь заасан, түрүүн “түр орлон гүйцэтгэж болно” гэдгийг 3.1-т дурдсан байгаа. Сүүлд нь 4.5 дахь заалт нь “түр орлон гүйцэтгэх тухай шийдвэрт орлон гүйцэтгэх албан хаагчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан зааж болно” гэж байгаа. Би Г.Гийн хийх ажлыг тушаалдаа “шинэ яам бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж төрийн албан хаагчдыг зохих газар хэлтэст зохистой байршуулах ёстой” гэж хийх ажлыг нь 4.5 дахь хэсгийг үндэслэн зааж өгсөн. Ийм тушаал гарсан, тийм учраас яллах дүгнэлтэд намайг буруутгаж байгаа “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн” гэж намайг буруутгаж байгааг дээрх үндэслэлээр няцааж байна гэдгийг хэлмээр байна. Улсын яллагчийн дүгнэлтэд орсон байгаа “Засгийн газрын 5 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Г.Гийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахад дэмжлэг үзүүлсэнийхээ төлөө хээл хахууль авсан” гэж буруутгаж байгааг дээрх үндэслэлээр няцаамаар байна. Өмнө нь өгсөн мэдүүлэгт дурьдагдсан байгаа “Төрийн нарийн бичгийг чөлөөлдөг, томилдог эрх, үүрэг” бол зөвхөн Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хэмжээнд байдаг асуудал. Үүний дагуу 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “ажилд томилох тухай” Засгийн газрын 186 дугаар тогтоолд “Г.Гийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилсугай” гэсэн тушаал шийдвэр гарсан байна. Хавтаст хэрэгт энэ асуудал байна. Энд бол Г.Ш гэдэг Засгийн газрын гишүүн сайд нь дэмжсэнээр гэдэг юм уу, саналаар гэдэг юм уу, ямар нэгэн албаны болон өөр бусад ямар нэг байдлаар дэмжсэн гэдгийг “санал болгосон” гэж ойлгож байна. Ийм ямар нэгэн үг, үсэг энэ тушаал дээр байхгүй. Энэ тушаал дээр зурсан гарын үсэг, Засгийн газрын тогтоолд Г.Ш гэдэг гарын үсэг зурагдаагүй, энд бол ерөнхий сайд Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогт нарын гарын үсэг байна. Энэ тогтоол гарах үндэслэл дотор “Эрүүл мэнд спортын яамны сайдын саналыг үндэслэж” гэсэн үг үсэг байхгүй. Дээр нь энэ тогтоол ганцхан Г.Г биш, мөн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсантай холбоотой хоёр яамны асуудал дурьдсан байгаа. “Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Гийг Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон” гэсэн болохоос “салбарын сайдын санал дэмжлэгийг үндэслэж томилсон” гэх ямар нэгэн агуулга, төсөөтэй болон шууд агуулга байхгүй. Аливаа Засгийн газрын тогтоол гарахдаа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Засгийн газрын хуралдаан ямар байдлаар явагддаг талаар “Засгийн газрын” хуульд зааж өгсөн. Олонхын саналаар шийдвэр гаргадаг, хэрэг эрхлэх газар саналаа оруулна, ерөнхий сайд танилцуулна, тэгээд Засгийн газрын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлээд эцсийн шийдвэр олонхи шийдсэнээр гарч байгаа. Энэ тогтоол гарч байх Засгийн газрын хуралдаанд би өөрөө суусан. Намайг хуралд суусныг “дэмжлэг үзүүлсэн” гэж үзэж байгаа юм уу? Засгийн газрын гишүүн хуралдаандаа суухгүй, оролцохгүй, санал бодлоо илэрхийлэхгүй бол эсэргээрээ хариуцлага хүлээдэг. Тэгэхээр би гүйцэтгэх ёсгүй үүрэг хэрэгжүүлснийхээ төлөө гэм буруутайн асуудал яригдаад байна уу? эсхүл хийх ёстой үүргээ хэрэгжүүлсний төлөө миний гэм буруутай асуудлыг ярих юм уу? гэдэг нь би түрүүн улсын яллагчаас асуугаад байсан “мэдүүлгээ ямар байдлаар өгөх юм бэ” гэдгийг ойлгохгүй байна гэдэгтэй холбоотой юм. Миний үзэж байгаагаар би Засгийн газрын гишүүн байсныхаа хувьд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргасан. Гэм буруутайн тухай асуудал дээр би саяны хэлдгийн дагуу улсын яллагчийн намайг буруутгаж байгаа гэмт хэргийн үйлдлүүдийг хийгээгүй юм. “Давуу байдал олгож, дэмжлэг үзүүлснийхээ төлөө, албан тушаалын байдлаа ашиглаж” гэж намайг буруутгаад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасанд огт бичигдээгүй. Намайг хээл хахууль авсан гэдэг зүйл анги дээр “байхгүй байгаа” зүйл дээр гэм буруутайн тухай асуудалд шүүгдэгч болоод зогсож байгааг ойлгохгүй байна. Г.Гтэй холбоотой асуудал дээр дээрх үндэслэлээр няцааж байна. Улсын яллагч яллах дүгнэлт уншихдаа нэлээн олон журам зөрчсөн тухай ярьсан. Би дээрх журмуудыг зөрчөөгүй тухай хэдэн баримт хэлье гэж бодож байна. Төрийн нарийн бичгийн даргыг Г.Г гэдэг хүнээр албан үүргийг нь түр хариуцуулан ажиллах хугацаандаа яамны өдөр тутмын ажлыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, ингээд энэ ажил цааш явагдах болзолыг бүрдүүлсэний дараа хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу шинээр бий болж байгаа албан тушаал дээр ямар хүн ажиллах ёстой юм бэ гэдгийг Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа. Тэгэхээр Г.Г гэдэг хүнийг ажил хариуцуулж байгаа нь, энэ хүнийг төрийн нарийн бичгийн даргаар жинхэлүүлэх гээд байгаа юм бол би яаж “энэ сонгон шалгаруулалтыг явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хэрэг эрхлэх газарт тавих ёстой юм бэ? Энэний дагуу Баярцогт, Ш хоёрын гарын үсэг бүхий “Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байр, чиг үүрэг, шаардлага” зэргийг хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоод хандаж Солонго гэж тэргүүн дэд даргаас “энэ захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулж өгөөч” гэдэг захиалгыг хүргүүлсэн байгаа. Шуурхай авч хэлэлцэх захиалгыг хүргүүлсээр байтал төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулах үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ нь төрийн албаны зөвлөл өөрийн хийж гүйцэтгэх ёстой хуулиар тогтоолгосон чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйн төлөө “Г.Г, Г.Ш хоёрын хооронд ашиг сонирхолын асуудал байна” гэж байх нь нийцэхгүй асуудал гэж бодож байна. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Г.Гийг Ш үл нөлөөлөх, үл дэмжих байдлаар шийдвэр гаргачихаад байхад тэр шийдвэр буруутай гэж үзэж байгаа бол тухайн шийдвэрийг гаргах субъект биш хүний хувьд гэм буруутай асуудалд зогсож байгаагаа ойлгохгүй байна, тэгэх ёсгүй гэж үзэж байна. Тийм учраас томилон ажиллуулсан Засгийн газрын шийдвэр гаргуулсан, үүнийхээ төлөө хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль авсан гэж буруутгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзэх байх, өмгөөлөгч нар ч тодорхой байр сууриа гаргах байх гэж үзэж байна.
Дараагийн яллах дүгнэлтээр намайг буруутгаж байгаа асуудал бол “Метронетворкс” ХХК-тай холбоотой асуудал байгаа юм. Намайг “Метронетворкс” ХХК-аас албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийг урьдчилан амлахгүйгээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ийн “программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй "Метронетворкс" ХХК-д давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалагаруулахад дэмжлэг үзүүлсэний төлөө нэр бүхий шүүгдэгч нараас хээл хахууль авсан гэж байгаа, энийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагчийн дүгнэлтээр намайг буруутгаж байгаа, ойлгохгүй байгаа зүйл нь “албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урдчилан хийхээр, давуу байдал олгож” гэж байгаа. Би яг ямар үйлдэл хийсэн бэ? ямар үйлдлээр нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт буруутгаж байгаа вэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ маань өөрөө 268.2 дах хэсэг дотор хайгаад үзэхээр “давуу байдал олгож, албан тушаалаа ашиглаж дэмжлэг үзүүлсэн” гэсэн үг үсэг олж харахгүй байна. Тэгээд байхгүй байгаа үйлдлээр буруутгагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр дахь асуудал дээр намайг Эрүүл мэнд спортын сайдаар томилогдсоноос хойш мэдээж тодорхой тооны хүмүүс ажлаа танилцуулдаг, хамгийн эхэлж анхаарал татсан нэг зүйл нь өнөөдөр улсын яллагчийн зүгээс санал тавьж шүүх хуралдаанд гэрч Хүрэлбаатарыг дуудсанд олзуурхууштай байна. Яагаад гэвэл энэ хүнтэй холбоотой хамгийн анх “Цахим эрүүл мэнд” гэдэг төслийн талаар албаны хүмүүс танилцуулаагүй байхад анхаарах буюу мэдээлэл авах зүйл мэдүүлэгтэй холбоотой, дараа нь гэрч оролцуулах учраас шаардлагатай бол гэрчийн биечилж хариулах мэдүүлгийг сонсмоор байгаа. Анх П.Хангал гэж МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан залуу, би бас хоёр албан тушаал хашиж байсан гэдгийг хуралдааны тэмдэглэлд оруулмаар байна Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд спортын яамны сайдаар ажиллаж байх үедээ болон түүнээс өмнө 2012 оноос 2014 он хүртэл тухайн үед Засгийн газарт эрх барилцаж байгаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар давхар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл улс төрийн хоёр албан тушаалыг зэрэг хашиж байсан гэсэн үг. Эрүүл мэнд спортын яамны сайдаар гэм буруутай асуудал яригдаад намын ерөнхий нарийн бичгийн дарга гэж санхүүжилтээ хариуцдаг байсан улс төрийн албан тушаалтны хувьд яагаад энэ хэрэгт шалгагдаагүй явсан талаар дараа нь тодорхой ярьна. Хүрэлбаатар гэдэг хүний тухай надад Хангал гэдэг хүн ярьсан “танай яаманд Хүрэлбаатар гэдэг АЙ ТИ-гийн асуудал хариуцсан мэргэжилтэн байдаг, тэр манай найзын компанийг”, би буруу санаагүй бол “Ньюсоник” гэж ойлгож байсан. Тэр компанийг “танай Удвал гэж хүн сайд байхад чинь лоббидоод Хүрэлбаатар тэр асуудлыг яаман дээр хариуцаж ажиллаж байсан мэргэжилтэн, тэгтэл Удвал, Хатанбаатар гээд тухайн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёр нь хоорондоо маргалдаад энэ ажил ингээд саатчихсан. Хүрэлбаатарыг дуудан уулзаж энэ талаар асуугаад "Хуавей технологи" ХХК-д нь дарамт шахалт үзүүлээд Хүрэлбаатарын дэмжиж байгаа компанийг шалгаруулж өгөөч” гэж надад П.Хангал гэдэг хүн ярьсан. Би албан бус яриа учир ач холбогдол өгөөгүй, тэгээд Хүрэлбаатарыг хамгийн анх дуудаж “Цахим эрүүл мэнд” гэдэг нь ямар учиртай юм гэж анх асууж байсан. Компаний тухай яриагүй ажил удаашраад байгаа учраас мэдээлэл өгч байсан. Дараа нь албаны дарга нараар танилцуулж байхад “Эрүүл мэнд спортын салбарт нэлээн том хөгжил дэвшлийг авчирхуйц, хүн амын эрүүл мэнд ашиг сонирхол маш их чухал байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа саатаж байна” гэсэн. БНХАУ болон Монгол Улсын засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжихээр болсон энэ ажлын тендер нь 2011 онд намайг яамны сайдаар томилогдохоос өмнө тендер нь явагдчихсан байсан. Тендерийн тухай өөр ойлголт байхгүй, нэг л удаа явагдсан Хятад улсын тусламжийн асуудал байгаа учраас зөвхөн хятадын мэргэжлийн компаниуд дунд зохион байгуулагдсан байх гэж тухайн үедээ ойлгосон. Өмнөх Засгийн газрын үед буюу Алтанхуягийг ерөнхий сайдаар ажиллаж байсан үед тендер нь явагдаад “Хуавей технологи” ХХК гэдэг нь шалгарсан байсан. Тэгээд Ай Ти буюу программ хангамжтай холбоотой асуудлыг Хятадын компани хийхээр анх гэрээ хийгдсэн байсан чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал дахиж яригдаад “монголчуудын эрүүл мэндийн асуудал нууцлалын асуудал байна. Хэрвээ Хятадын болон өөр улсын компаниар ай ти программ хангамжийн асуудлыг хийлгэх юм бол нууцлалын асуудлыг дараа нь хэн хариуцах юм” гэдэг асуудал тавигдсан учраас монголын ай ти компаниудаар программ хангамжийн асуудлыг хийлгэх нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийг тухайн үед гаргаад, энэ ажил явагдсан. Ингэхдээ намайг ажлын хэсэг байгуулах гэж түрүүн ажлын хэсэг байгуулагдсан тухай асуудал яригдсан. Тэгэхээр энэ ажлын хэсэг байгуулснаараа "Метронетворкс" ХХК-д ямар дэмжлэг үзүүлж, ямар давуу байдал олгож, ямар гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэснээрээ “Метронетворкс” ХХК туслан гүйцэтгэгч болсон бэ гэдэг дээр тодорхой зүйлийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол тухайн үеийн засгийн газар гэдэг өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Аливаа сонгон шалгаруулалт бидний хэлж сурсанаар тендер гэдэг асуудал бол намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол энэ ажлыг зохион байгуулдаг тусдаа тендер хэрэгжүүлдэг агентлаг байсан. Тэр нь “худалдан авах газар” гэдэг агентлаг байсан. Энэ агентлаг бол улсын хэмжээнд тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг яамных нь захиалгаар зохион байгуулж байсан. Туслан гүйцэтгэгчийн асуудал бол тендер сонгон шалгаруулалт биш байсан. Хэрвээ тендер сонгон шалгаруулалтын асуудал байсан бол яам биш “худалдан авах ажиллагааны газар” зохион байгуулах ёстой байсан. Энэ бол өнөөдөр туслан гүйцэтгэгчийн асуудал тендер нь урд нь буюу өмнөх Засгийн газрын үед явагдаад “Хуавей технологи” ХХК нь шалгарчихсан, туслан гүйцэтгэгч гэдэг нь ямар асуудал вэ? гэхээр улсын яллагч гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулахад хэлсэн “Хуавей технологи” ХХК-ийн асуудал юм. Туслан гүйцэтгэх ажлаа хэнээр хийлгэх вэ гэдэг тухайн компаний асуудал. Харин “Хуавей технологи” ХХК нь Монгол Улсын Засгийн газар буюу захиалагч болох Эрүүл мэнд спортын яамны өмнө өөрөө хариуцлага хүлээж байгаа. Энийг холбогдох гэрээ хэлцэлээр тодорхой болгож хийгдсэн байгаа. Ажил танилцуулах энэ үед “Хуавей технологи” ХХК-ийн талаас яагаад энэ ажил гацсан талаар танилцуулахдаа “Хуавей технологи” ХХК Удвал сайдын үеэс, энэ бол намайг томилогдсоноос хойш яригдсан зүйл биш Удвал сайдын үеэс яам нь захиалагч “Хуавей технологи” ХХК нь гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчээ өөрөө авах болоод яам захиалагчийн хувьд “энэ эмнэлэгүүд ажил үйлчилгээ авах гээд байгаа зүйл чинь ийм зүйлээр хангах юм. Ийм чанарын компьютерүүд байх ёстой, ийм хэмжээний үйлчилгээ сервис хийж болохуйц нарийн бүтэц бүхий программ хангамж байх ёстой” гэдэг стандартаа буюу яам өөрөө юу хүсэж байгаа талаар тавьж байж ажлын нөхцөлөө гаргадаг ч юм уу, ийм байдлаар захиалагч нь өөрөө тавьж өгч байж дараа нь хэрэгжүүлэгч тал тэрэнд нийцүүлж тэр шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулах ёстой. Түүний дараа гэрээний дагуу хариуцлага заасан нөхцөл яригдах учраас энэ үндэслэлээр энийг тавиад байсан. “Яамнаас программ хангамжийн шаардлага, техникийн ямар нөхцөл байх ёстой вэ, энийгээ захиалагч тал гаргаж өгөхгүй бол бид нар өөрсдөө Монгол Улсын эмнэлгүүдэд ийм программ хангамж, тоног төхөөрөмж байх ёстой гэдэг асуудлыг бид нар дангаараа шийдэж болохгүй байна” гэсэн хүсэлтийг тавьж байгаа тухай ярьсан. Энийг яам өөрөө гаргаж өгөх бололцоогүй, яагаад гэвэл яаманд ажиллаж байгаа албан хаагчид мэргэжлийн хүмүүс, хүний нөөц нь Эрүүл мэнд спортын яаманд байхгүй, тийм учраас холбогдох ажилтнуудын санал тавьсан. Анхны санал нь өмнөх сайдын үед “Хуавей технологи” ХХК-аас гаргасан санал байгаа “мэргэжлийн ажлын хэсэг байгуулах” тухай саналыг нь хүлээж авсан. Мэргэжлийн ажлын хэсэг гэдэг нь өөрөө программ хангамж техникийн талаас нь тавих шаардлагуудыг гаргаж өгөх ажлын хэсэг болохоос биш хавтаст хэрэг дотор тушаал нь байгаа ямар нэгэн сонгон шалгаруулалт хийх ажлын зорилго хүлээгдэж буй үр дүн гэсэн тэр тушаалын хэсэгт заасан байгаа. Ямар зорилгыг ажлын хэсэг хэрэгжүүлэх юм, энэ зорилгыг хэрэгжүүлснээр ямар үр дүн бий болох вэ гэдгийг тодорхой заасан. Жишээлбэл үр дүн нь ““Хуавей технологи” ХХК-д туслан гүйцэтгэгчийг шалгаруулж өгөх юм” гэсэн үр дүн байна. Ажлын хэсэг ажилласанаар “Метронетворкс” ХХК буюу аль нэгэн компанид давуу эрх олгох тухай эсвэл дэмжлэг үзүүлэх тухай тийм нөхцөл бололцоог хангасан зорилго тэр зорилгоос хүлээгдэж буй үр дүн байхгүй. Цагаан дээр хараар бичсэн байгаа, тэгэхээр би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлын хэсэг гаргасан нь өөрөө “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгох ийм дэмжлэг болсон үйлдэл гэж үзэхгүй байгаа. Эрүүгийн хуулинд төсөөтэй байдлаар буруутгаж болохгүй ,гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзэхгүй гэдэг холбогдох заалтууд нь байгаа. Тэгэхээр төсөөтэй байдлаар дэмжлэг үзүүлж, давуу байдал олгосон гэж байгаа бол энэ тийм биш юм аа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Мөн тэр тушаалаар гаргасан ажлын хэсэг буюу 55 дугаар тушаалд зорилго хүлээгдэж буй үр дүнгээс гадна бүрэлдэхүүний асуудал байгаа. Хэрвээ би аль нэгэн компанид ажлын хэсгийг бий болгосноор давуу байдал олгох ч юм уу, дэмжлэг үзүүлэх сэдэл санаа байсан бол би өөртөө гай болох гэж байгаа юм шиг тэр олон хүмүүсийг тэр дундаа Эрүүл мэнд спортын яаман дотор байдаг биш дандаа хөндлөнгийн байгууллагын хүмүүсийг оруулж ирээд ажлын хэсэг би байгуулахгүй байх байсан. Тэр дотроос захиалагчийн талаас “Хуавей технологи” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь чанартай хариуцлагатай гүйцэтгэхийн тулд би маш олон мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлсэн оролцоотой ажлын хэсгийг байгуулах чиглэл өгч байсан. Тэр дотор зөвхөн яамны ажил хариуцсан хүмүүсээс гадна төрийн бус байгууллага, хувийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг нь олон улсын байгууллага ямар ч нөлөөнд орох ёсгүй байгууллага. Мэдээлэл технологитой холбоотой асуудал учир кибер аюулгүй байдлаас хүртэл хүмүүсийг бүрдүүлж 20 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй түүний 80-аас дээш хувь нь дандаа хөндлөнгийн байгууллага оролцсон ажлын хэсэг. Тэр ажлын хэсэг юу хийсэн бэ гэхээр нэг хэсэг нь Ай-Ти программ хангамжийн чиглэлээр ямар асуудал гарч ирж байгаа талаар шаардлагаа гаргаж ирсэн. “Хуавей технологи” ХХК ажлын хэсгийн хуралдаанд оролцож туслан гүйцэтгэгч нарын талаар болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэх чадамжийн талаар ажлын хэсэгт танилцуулж байсан проткол нь өнөөдөр хавтаст хэрэгт байгаа. Тэрийг нарийн судлаад үзэхэд манай өмгөөлөгч нар шинжлэн судлах дээр судлах санал тавьсан тэр хурлын процесс эхнээсээ дуусах хүртлээ юунд чиглэгдэж байсан, сонгон шалгаруулалт явуулах үүрэг зорилго байсан уу, эсвэл “Хуавей технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийг илүү чанартай ажиллуулахын төлөө ажлын хэсгийн зорилго чиглэгдэж байна уу гэдэг тухайн хурлын тэмдэглэл дотор байгаа. Би шүүх бүрэлдэхүүнээс тухайн хурлын тэмдэглэлийг маш сайн авч үзээсэй гэж хүсэж байна. …Мөрдөн байцаалтын явцад шалгасан хавтаст хэрэг дотор мөнгөтэй холбоотой асуудал буюу энэ мөнгө хаашаа очсон бэ Ш хувьдаа авчихсан уу, гэр бүлдээ өгсөн үү, эд зүйл худалдаж авсан уу гэдгийг баталсан нэг ч баримт байхгүй. Харин мөрдөн байцаалтын явцад намын санхүүжилттэй холбоотой асуудлыг нэмж мэдүүлсэний дараа намын тодорхой мөнгө хүлээн авсан албан тушаалтнуудтай хамтатгаж миний хэргийг шалгахаар болж мөрдөн байцаалтад буцааж байсан. Хамтатгаж шалгах хугацаанд мөнгө гэдэг ууршаад алга болдоггүй. Г.Г даргын 5.000.000 төгрөгийн асуудал энэ хүнд өгчихсөн гэж явж байгаа. 40.000 доллар хаана очсон гэдэг талаар нэгтгэж шалгаж байхад тогтоогдчихсон, намд очсон 40.000 доллар өгсөнийг нь 50.000 доллар болгоод 11 дүгээр сарын 04-ний өглөө МАХН-ын дарга Энхбаяр гэдэг хүнд аваачаад өгчихсөн, дараа нь бид нар өдрийн хоол хамт идсэн. “Блью скай” гэдэг газар тэнд тухайн үед Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан хүн, засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Цолмон, намын удирдах зөвлөлийн Шаравдорж гээд 6-7 хүний хамт болсон яриа. Ш сайд ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намд шаардлагатай байгаа, ийм хэрэгцээтэй зүйлүүд дээр хүмүүстэй яриад нам санхүүгүй байхад сонгуультай холбогдуулан нэр дэвшихээр хүмүүс хандив өгдөг тэр хандиваас нь буцаагаад өгье гэсэн гэрчтэй олон хүмүүсийн дунд болсон яриа. Ш ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүнээс мөнгө зээлсэн байна ойрын хугацаанд өгнө гэсэн яриаг Энхбаяр дарга өөрөө хэлсэн. Тэрийг нотлох хүмүүс байгаа. Дараа нь Цолмон сайд, Баянсэлэнгэ сайд хэдүүлээ өр зээл тавиад намынхаа цаг хугацаагаар хязгаарлагдсан энэ ажлуудыг хийгээд дараа нь нам сонгууль дөхөөд ирэхээр хандивлагч хүмүүс орж ирнэ, дараа нь энэ асуудлаа зохицуулаад явъя гэсэн энэний дагуу бүрдүүлэх гэж ядаж байсан мөнгө байсан. Шалгахад Цогтбаатар нь хүлээж аваад юунд зарцуулсанаа хэлээд, намын даргын жолооч тэрийг аваад Цогтбаатарт өгсөнөө мэдүүлээд юу юу зарцуулсан, Удвал, Эрдэнэжамъян, Тулга гэх хүмүүсийн гэрч нар мэдүүлгээ хүртэл өгсөн байгаа. Тэгээд шалгаад явж байтал Энхбаяр даргын авилгатай тэмцэх газар шалгагдаж байсан өөр хэргийн хөндлөнгийн гэрч дахин байцаах үндэслэлээр тусгаарласан. Ш хувийн ашиг сонирхолынхоо үүднээс мөнгө авсан юм шиг яллах дүгнэлтэд бичигдээд ингээд зогсож байна. Тусгаарлах үндэслэл дээрээ өөр хэргийн хөндлөнгийн гэрч энэ хэрэгтэй яаж холбогдож тусгаарлах үндэслэл болж байгааг ойлгохгүй байгаа. Тэгээд энэ хэрэг яваад намтай холбоотой зүйл нь байхгүй болчихсон. Уг нь 40.000 доллар хуульч хүн биш ч гэсэн миний ойлгож байгаагаар 40.000 доллар гарч ирэх ёстой эсвэл зарцуулсан баримт нь хавтаст хэрэгт хавсаргагдах ёстой. Улсын яллагч авсанаараа үйлдэл дуусаж байгаа гэж үзэж байгаа бол тэр мөнгийг МАХН юунд зарцуулсан, тэр миний зээл байсан уу юу байсан уу гэдгийг тайлбарлахаар хүссэн, хүсээгүй тэр мөнгийг тайлбарлах хэрэгтэй болж байгаа. Мөнгөний эх үүсвэртэй холбоотой зүйлийг хэлэхийг хүсэж байна. 2013 оны 10 дугаар сар энэ бол хавтаст хэрэгт шүүгдэгч Ш гуай гаргаж өгсөн байдаг дараа нь би холбогдох зүйлд бичсэн байгаа. Миний аав Ганхуяг гэдэг хүн байдаг тэр 60 нэлээн гарсан настай хүн 1994 оноос бид аялал жуулчлалын бизнес эрхлээд гэр бүлийн бизнес маань өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хэд хэдэн жуулчны баазтай, би өөрөө ажил амьдарлынхаа гарааг тэр жуулчны баазын зөөгчөөс эхэлж байсан амьдарлын түүхтэй. Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа маань гэр бүлийн хүрээний бизнес өнөөдрийг хүртэл ямар нэгэн салбар луу орохгүйгээр өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдраад байх нөхцөлийг бүрдүүлээд явдаг ийм бизнес. Тэр үеэс эхэлж буюу намайг жуулчны баазад ажиллаж байх үеээс Ш гуай манай талийгаач ээж, манай аавтай хуурай ах дүү гэсэн харилцаатай байж ирсэн. 2013 оны 10 дугаар сард манай ааваас 80.000 долларыг машин авна гэж зээлсэн байдаг. Өөрийнх нь нэг охин Америк улсад Америк иргэнтэй гэр бүл болоод амьдарч байгаа. Хамаатан садангийнх нь хүмүүс Канад улсад байнгын оршин суух визтэй бизнес эрхэлдэг. Тэндээс машин авна гэж ааваас 80.000 доллар авчихаад дараа нь машинаа аавд өгөх гэтэл аавд машин нь таалагдаагүй зарим зүйлийг нь дараа нь хэрэг үүссэнээс хойш нягталж мэдэж авч байна. Заримыг нь бол мэдэхгүй. Тэгээд би ааваас та энийгээ яаж баталгаажуулсан юм гэхэд “дэвтэр дээрээ бичсэн тэгж бичээд ирсэн” гэсэн. Машинаа авахгүй бол би таньд мөнгийг нь өгнө гэж явсаар байгаад 2014 он хүргэсэн тэгээд тэрийгээ энэ хоёр хоорондоо яриад явдаг байсан. Надад Ш гуай аавын чинь мөнгийг өгөх гээд л ажил хөөцөлдөөд явж байна гэж хэлдэг. Бид хоёрын нэг муудалцсан шалтгаан юу болсон бэ гэхээр манай аав элсэн тасархай руу жуулчны бааз руугаа явж байгаад аваарт орчихсон нэлээд хүнд гэмтээд гэмтлийн эмнэлэгт байсан би очиж уулзсан, тэгээд Шгээс мөнгөө авч машин тэргээ засуулмаар байна гэсэн зүйлийг бид хоёр ярьсан. Би гарч ирээд дургүй хүрээд Ш гуайтай ярьсан ,та ааваас авсан мөнгийг нь өгөөч аавыг ийм байдалтай байхад” гэж хэлж байсан. Тэгээд би хатуухан зүйлийг хэлсэн “эмнэлэгт хэвтэж байна, машин нь ийм болчихсон байж байна, та хэлж ярьсан зүйлээ өгөхгүй юм уу” гэхэд “ах нь ойрын хугацаанд болно” гэдэг зүйлийг ярьсан. Дараа нь эхнэртэйгээ хоёулаа манай аавтай очиж уулзсан байдаг. Тэр мөнгийг өгнө гэдэг нь тухайн үед тодорхой болсон байсан. Би хаанаас мөнгө авах гэж байгааг нь сонирхож яриагүй. Намын санхүүжилтын асуудалтай байсантай холбогдуулан 80.000 долларыг зээлэх, яагаад өөр хүнээс зээлээгүй энэ хүнтэй холбогдсон гэдэг нь энэ хүн намдаа өгсөн үү өгөх гэж байсан уу гэдгийг авч үзэх ёстой асуудал гэж бодож байна. Яагаад Ш гэдэг хүнээс мөнгө зээлэх болсон гэхээр улсын яллагч хэллээ “160.000 доллар” гэж 80.000 долларыг манай ааваас зээлээд 2 жил гарантай болчихсон. Би өөрөө намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад санхүүгийн хүндрэлтэй байдалд орчихоод байж байгаад авсан авлагатай нь адилхан мөнгийг би зээлсэн тэр тоо тэгж гарсан байдаг. Эхлээд ааваар нэг хэлүүлсэн дараа нь би өөртэй нь яриад Ш гуайн бизнесийн асуудал болж байна гэдэг асуудлаар “боломжтой болвол зээлэх арга байна уу? одоо нам ямар ч мөнгөгүй байна дараа нь сонгууль ойртоод өгчихнө”. Хөдөө орон нутгаар явах ажилтай байсан тэр талаар бүх материалууд нь байгаа. Улсын хэмжээнд бүсчилсэн уулзалтууд хийж байсан энэний гол санхүүжилтийг хариуцдаг хүн нь эцсийн эцэст ерөнхий нарийн бичгийн дарга нь болдог. Ийм байдлаас болоод энэ хүнээс зээлсэн тухай асуудлыг мэдүүлсэн байдаг. Ш гуай ч тэр асуудлыг мэдүүлсэн. Тэгээд би тухайн мөнгийг Ш гэдэг хүнээс зээлээд 40.000 нь нам дээр оччихсон гэдэг нь хамтарч шалгаж байсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энүүгээр би намд мөнгө өгсөн гэдэг нь нотлогдоно гэж үзэж байна. Намын санхүүдээ яагаад өгөөгүй вэ гэж улсын яллагч ярьлаа. Ерөнхий санхүүч нь мөнгө аваагүй гэж хэлдэг. Ш “намд өгсөн” гэж ярьдаг. Энэ нөхөр үнэн худал ярьж байна уу гэж эргэлзээ төрж болно. Улс төрийн намын үйл ажиллагаа гэдэг онцлогтой зарим тохиолдолд намын хандив намдаа юм уу санхүүжилтанд тус дэм болж байгаа хүн шууд намын санхүү дээр нэрээ бичүүлээд өгчихдөггүй. Өнөөдөр Монголын улс төрийн аль ч нам дээр байдаг зүйл хамгийн түрүүнд хамгийн том даргатай нь уулзана. Яг сонгуулийн үеэр хуулиар тогтоосон хэмжээнд сонгуулийн үе биш бол хандив авч болно гэж улс төрийн намын хуулинд заасан болохоос тоо хэмжээг заагаагүй. Энэ бас хуулиар шууд хориглогдсон зүйл байхгүй, эх үүсвэр нь хууль ёсных уу гэдэг дээр яригдана. Тийм учраас Ш гуайгаас мөнгө авах гэж байгаа тухай, зээлж байгаа тухай, аавынхаа мөнгийг авч байгаа тухай Энхбаяр даргад хэлж байсан, мэдэж байсан. … Буруутгаж байгаа яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэг хэтэрхий нэг талыг барьсан зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн байгааг харгалзан үзнэ үү. Өмгөөлөгч нар асуудлын талаар цааш тодорхой ярих байх гэж бодож байна гэж мэдүүлж байв.
Гэвч түүний өөрийгөө өмөөрсөн үйлдэл нь худлаа гэдгийг нэг биш гэрчүүд шүүхэд мэдүүлсэн байдаг. Улмаар анхан шатны шүүхээс Г.Шийдэгдамба нь албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж байсан түүхтэй.
зочин · 2018/04/10
Энэ сайд урьд нь бизнес хийж бсан хүн шүү шүүгч нар хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргажээ хахууль авч хэлмэгдүүлсэн бна хэргийг дахин хянах хтэй ямар офиширчин биш хөөрхий
Зочин · 2018/04/10
Шиилэгдамба газрынснаймааг их хиисэн хүн боя -ны амаржаргалтай их хииж хөлжсжөн. Дэндүү новш шүү дээ богд ууллын газрыг дуусгасантгэдгээ мартаагүй байлгүй төмрөө ахтай ниилээд
Зочин · 2018/04/10
Энэ хүн хэлмэгдээд байгаа юм бишүү Томоохон улс төрчид сайхан залуучуудыг өгөөш хийдэг болжээ дэндүү олон ээж шаналж байна Хүүгийнхээ хийгээгүй хэргийн төлөө дэндүү харамсалтай