1

Габриел Гарсиа Маркез ирээдүйн эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцжээ. Танилцаад шууд л дуралсан тул нэг их удаж хойшлуулалгүй түүнд гэрлэх санал тавьсан байдаг. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлжээ. Ингээд удаан хугацаанд хүлээхийн зэрэгцээ хайралсаар тэдний хурим 13 жилийн дараа болсон гэдэг.

Түүний эхнэр Мерседес нэр алдаргүй, залуухан хийгээд ядуу зохиолч Габриелийг “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, давхар ажил хийн түүнийг тэжээж байжээ. Арван найман сар тасралтгүй бичиж дуусгасан романаа хэвлэлийн газарт илгээх гэтэл түүнд шуудангийн мөнгө ч Маркезд байсангүй.

2

Ингээд эхнэр болох Мерседес нь өөрт үлдсэн сүүлчийн хөрөнгө болох үс хатаагч, хүнсний холигч хоёроо зараад олсон багахан мөнгөөрөө зохиолыг нь явуулжээ. Энэ явдлаас хойш нэг их удалгүй Маркезийг дэлхий дахин мэддэг болж их хэмжээний орлого болон Нобелийн шагнал авчирсан юм. Хайртай хүн чинь одоо хэн ч байж болно. Харин ганцхан түүнд та итгэж хайрлаж чадвал хамтын хайр хэмжээлшгүй зүрх сэтгэл нийлээд амжилт аз жаргал болох юм даа. Харамсалтай нь өнгөрсөн хийгээд энэ зууны суут зохиолч маань 2014 оны 4-р сарын 17-ны өдөр 87 насандаа хорвоог орхисон юм.