Нийтийн дуучид дундаа л менежмент сайтайд тооцогддог МУГЖ Ч.Бат-эрдэнэ шинэхэн албан тушаалд томилогдон ажилдаа оржээ. Тэрбээр 1965 онд Багшийн сургуулийн дэргэд соёл гэгээрлийн ажилтан нарыг бэлтгэх анги нээгдсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Соёлын боловсролын сургууль”-ийн захирлаар энэ оны эхээс ажиллаж эхэлжээ. Түүний хувьд монголын дууны урлагт залуу халуун насаа зориулж олон гайхалтай уран бүтээлүүд туурвисан нь хит болж ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан уран бүтээлч юм.

   Сонирхуулахад: МУГЖ Ч.Бат-эрдэнэ захирлаар нь томилогдож ирээд удаагүй байгаа энэ сургуульдаа тэртээх 1995 онд багшийн мэргэжлээр суралцаж эхэлсэн түүхтэй гэнэ. Ингээд эрхэм гавъяатдаа ажлын амжилт хүсэн ерөөе.

Таныг урлагийн тэнгэр ивээг...