Өнөөдөр Азийн Наадамд өрсөлдөх Монгол тамирчдын хуваарь
2018/08/25
XVIII Азийн Наадам эхлээд өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр буюу 8 сарын 25-нд Азийн Наадамд өрсөлдөх Монгол тамирчдын хуваарийг хүргэж байна.
1. Байт харвааны багийн төрөлд Монгол улсын эмэгтэй баг /А.Энхтуяа, Б.Урантунгалаг, Д.Мирослав/ нар Энэтхэгийн багийн тамирчидтай 10:30 цагт өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн баг /Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн/ Бангладеш улсын баг тамирчидтай 11:50 цагт өрсөлдөх хуваарьтай байна.
2. Эрэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол улсын тамирчин Бат-Очирын Сэр-Од өглөө 07:00 цагт өрсөлдөнө.
3. Хөнгөн атлетик: Эрэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд Монгол улсаас Э.Төртогтох, А.Ахит нар 12:10 цагт өрсөлдөх хуваарьтай байна.
4. Сагсан бөмбөг: Эрэгтэйчүүдийн 5x5 төрөлд Монголын шигшээ баг Индонез улсын багтай 19:30 цагаас тоглоно. Мөн эрэгтэйчүүдийн 3x3 төрөлд Монголын баг Индонез /19:30/, Киргиз /20:00/, Непал /20:40/, Солонгос /21:30/ цагуудаас тус тус тоглох хуваарьтай байна. Эмэгтэйчүүдийн 3x3 төрөлд Монголын баг Тайвань-тай 22:10 цагаас өрсөлдөх хуваарьтай байна.
5. Боулинг: Монголын эрэгтэй багийн /Ц.Лхасүрэн, Х.Хишигбат, Ж.Цэвэгмид, Э.Амгаланбат, Д.Чулуунбаатар, Ж.Содномдорж/ эхний гараа 10:00 цагт эхлэх хуваарьтай байна.
6. Бокс: Эрэгтэйчүүдийн 49кг-н жинд Х.Энхмандах БНСУ-ын тамирчин Шин Жонхунтай 19:30 цагаас өрсөлдөна. Эрэгтэйчүүдийн 56кг жинд Х.Энхамар Япон улсын тамирчин Цуцуми Хаяато-той 20:15 цагаас өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 60 кг жинд М.Намуун БНАСАУ-ын тамирчинтай 20:15 цагаас өрсөлдөх хуваарьтай байна.
7. Голф: Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрөлд Монгол улсаас Н.Намуунаа, А.Энэрэл, Б.Батнаран нар 07:00 цагаас, Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болон багийн төрөлд Б.Мөнхбаатар, Ж.Маргад, Г.Мэндсайхан, Ч.Гантөмөр нар 07:35 цагаас тус тус өрсөлдөх хуваарьтай байна.
8. Жюү-Жицү: Эрэгтэйчүүдийн -62кг жинд Х.Хас-Эрдэнэ Афгинастаны тамирчинтай 11:00 цагаас, Б.Мөнхбаатар Туркменистаны тамирчинтай 11:00 цагаас, эрэгтэйчүүдийн -94кг жинд Б.Ариунцог, Х.Мөнгөнбаяр нар 11:00 цагаас, эмэгтэйчүүдийн -62кг жинд Ц.Удвал, Б.Буяндэлгэр нар тус тус барилдах хуваарьтай байна.
9. Карате: Эрэгтэйчүүдийн төрөлд Д.Баярт 10:00 цагаас өрсөлдөнө.
10. Параглидинг: Эрэгтэйчүүдийн төрөлд П.Болд, эмэгтэйчүүдийн төрөлд Т.Чулуунбат нар 11:00 цагаас өрсөлдөх хуваарьтай байна.
11. Буудлага: 25 метрийн гар бууны эрэгтэйчүүдийн төрөлд Ш.Буянзаяа, Э.Даваахүү нар 10:00 цагаас өрсөлдөх хуваарьтай байна.
12. Спорт авиралт: Эрэгтэй төрөлд Н.Хэрлэн, эмэгтэй төрөлд Н.Анужин, Б.Ариунбаяр нар 10:15 цагаас тус тус өрсөлдөнө.
Үзэгчдийн анхааралд: Дээр дурдсан хуваариуд урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу!