Адольф Гитлер өршөөл үзүүлсэн хоёрхон Еврей хүний нэг
2018/08/25
Эрнст Мориц Гесс нь 1880 онд төрсөн Германы уугуул еврей үндэстэн байлаа. Эрнст Гесс дэлхийн Нэгдүгээр дайнд тагнуулын 6-р баталионы Баварын 2 р тасгийн 16 номертой сайн дурын албан хаагч байв. Тэр энд 1914-1916 онуудад Адольф Гитлертэй хамт алба хаасан аж. Дайны хүнд үеүдэд бусдад хамгийн түрүүн туслан байлдааны талбарт нөхрөө орхидоггүй занд нь Гитлер Гесст их талархалтай ханддаг байсан гэдэг. Бүр Гитлерийн хамт дөрвөн нөхдийнхөө амийг аврахын тулд өөрийн амиа ч нэгэн удаа эрсдэлд оруулж байлаа.
1936 оноос эхлэн Германд Еврейчүүдийг хоморголон устгах үед тэрээр цэргийн найз Гитлерт хандан ганц охиноо амьд үлдээхийг хүссэн захидлыг бичжээ. Үүний дараа нэг их удалгүй Гесст Дюссельдорфегийн гестапын штабаас цэвэр Герман цустай нь үнэн гэсэн баримт үйлдэж өгсөн байдаг. Энэ нь хожим Гитлерийн өөрийн шадар туслах Генрих Гиммлерт уг тушаалыг өгөн өөрийн гарын үсгээ зурсан нацист намын тамга бүхий үнэмлэх байв.
Хэдийгээр уг хууль бус үйлдэлд дэХГиммлер үүнд маш дургүйцэж байсан ч Гитлерийн тушаалыг ганц удаа дагасан ба энэ нууц 1940 онд гестапын офицеруудын дунд задарч цэргийнхний дургүйцлийг хүргэж эхэлсэн байдаг. Гитлерээс түүнийг эхнэр охины хамтаар Итали уруу 1936 онд цагаачлуулахаар паспорт хүргүүлснээр эдний гэр бүл аврагдсан ба Гитлерийн өршөөсөн хоёрхон Еврейн нэг болох Гесс дайны дараа Германд буцан ирж насаараа Германы төмөр замын албанд ажилласаар 1983 оны 9-р сарын 14-нд Франкфурт хотноо таалал төгссөн байдаг.
Зочин · 2018/08/26
"Ертөнцийн нүгэл гэж байдаг бол сайн нөхрийн тусыг мартах л хамгийн том нүгэл" гэж Хатанбаатар кинонд гардаг
Зочин · 2018/08/25
Тоо бодож чаддаг юм уу? 1880-1983 гэж байна.
Еврей · 2018/08/25
Ямар гомдолгүй урт наслаа вэ. 100 хүрэхэд гурван жил дутаж. Бүхэл зуун дамнаж амьдарсан байна. Ямрав дээ.
Еврей · 2018/08/25
Ямар гомдолгүй урт наслаа вэ. 100 хүрэхэд гурван жил дутаж. Бүхэл зуун дамнаж амьдарсан байна. Ямрав дээ.
Зочин · 2018/08/25
Ямар гомдолгүй урт наслаа вэ. 100 хүрэхэд гурван жил дутаж. Бүхэл зуун дамнаж амьдарсан байна. Ямрав дээ.
Зочин · 2018/08/25
Ямар гомдолгүй урт наслаа вэ. 100 хүрэхэд гурван жил дутаж. Бүхэл зуун дамнаж амьдарсан байна. Ямрав дээ.