0

Энэхүү сүйрэл нь 1996 оны арваннэгдүгээр сарын 12-нд Делигийн “Charkhi Dadri” нисэх буудалд болсон. Казахстаны цэргийн 27 зорчигч багийн 10 гишүүнтэй “KZK 1907” нислэгийн “Ил-76” онгоц буух гэж байгаад, харин Саудын Арабын 312 хүнтэй зорчигч тээврийн “Boeing 747” онгоц хөөрөх гэж байгаад мөргөлдөн 349 хүний амь эрсэдсэн байдаг.

3

Ослын шалтгааныг Казахстаны нисэгчид англи хэл муу мэддэг, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн тушаалыг ойлгоогүйгээс болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг. Нөгөө талаас радио операторын хяналтын систем хуучирсан муу, онгоцны локаторын дэлгэц нарийн тодорхой зааж чадахгүй байсан гэж үздэг байна. Тус нисэх буудлын локаторын систем нь 1990-ээд оны өмнөх үеийнх байжээ. Гагцхүү уг ослын дараагаас төрийн бодлогоор нисэх буудлын бүх төхөөрөмжүүдийг шинэчилсэн байдаг.

2

Казахстаны онгоц 4600 фут өндөрт, Саудын Арабын онгоц 4300 фут өндөрт байсан бөгөөд Ил-76 онгоц радио операторын үгээр 4300 фут хүртэл доошилж Boeing 747-ийн далавчийг мөргөн сүйрчээ. Эсрэг онгоцны нисгэгч уг нь 4600 футын өндрөө барихыг Казахын онгоцонд давтан хэлж байсан гэдэг. Үүнийг нь ойлгоогүй нисгэгч яг тулсан үед эсрэг онгоцыг олж хараад дээш өндрөө авахыг оролдсон боловч оройтжээ. Мөргөлдөөнөөр Бойнг хяналтаа алдан газарт унан зорчин явсан хүмүүс бүгд амь үрэгдсэн бол “Ил-76” буух үедээ осолдсон боловч дөрвөн хүн амьд үлдэж нэг их удалгүй шархаа даалгүй амь эрсэдсэн байна.

1