Сэрэмжлүүлэг: Сэтгэцийн өвчтэй хүн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэж байна
2018/09/07
Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгтэй иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал энэ он гарснаас хойш эмчийн хяналтад байдаг өвчтөн хүнийг санаатай алах 1 гэмт хэрэг, бусдыг бие мах бодь эд хөрөнгөд хохирол учруулсан, хүн хулгайлах зэрэг гэмт 20 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт Баянзүрх дүүргийн оршин суудаг 81 настай Ц гэгч эмэгтэй өөрийн төрсөн хүүдээ толгойн тус газраа цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хүү нь 52 настай сэтгэцийн эмгэгтэй өвчтөн байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн тамгын газрын даргыг ажлын байран дээр нь хутгалсан хэрэг, Дархан-Уул аймгаас 5 настай охин хулгайлсан гэх эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүгийн гэмт хэрэгт дүгнэлт гаргахад оролцдог. Жил ирэх тусам сэтгэцийн магадалгаа хийх тохиолдол нэмэгдэж байгаа. Хэрэв сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдвол албадан эмчилгээнд хамруулдаг хуультай. Энэ нь нэг төрлийн хорих ял гэж ойлгож болно.
Улсын хэмжээнд 20 мянга гаруй сэтгэцийн эмгэгтэй хүн бүртгэлтэй байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь эмчийн хяналтад гэртээ амьдардаг байна. Улаанбаатар хотод гэхэд 2300 гаруй хүн эмчийн хяналтад байдаг. Эдгээр хүмүүсийн өвчин хавар, намрын цагт сэдэрч гэмт хэрэг зөрчилд холбогдох нь нэмэгддэг.
Сэтгэцийн өвчтэй хүнийг гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхыг ар гэр нь хариуцах учиртай. Зөрчилд холбогдсон анхны тохиолдолд ар гэрт нь сануулдаг. 2 дахь удаагаа гэмт хэрэгт холбогдвол торгуулийн арга хэмжээ авна. Гэвч сэтгэцийн өвчтэй хүнийг асарч хамгаалж байнгын хяналтад байлгана гэвэл 2-3 хүн хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Тиймээс сэтгэцийн өвчтэй хүнд зориулсан асрамжийн газар байгуулах нэн шаардлагатай байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна.
А.Баярмаа
иргэн · 2018/09/09
Жирийн Бидэнд тэдгээр Өвчтөнгүүд гайгүй л байдаг ш дээ Тэднийг ажаад байхад Сайд дарга Төрийн албаныханыг үнэнхүү үзэж чадахгүй байх шиг байгаа юм даа Яагаад тэгдэг юм Бүү мэд Сонин шүү Тэд чинь бас Сайн Муу явдалтай Нөхдүүдыг ялгаад мэдээд байх шиг байгаа юмаа
zochin · 2018/09/07
Эмч, сэтгэл зүйчдийг гадаад бэлтгэх хэрэгтэй
zochin · 2018/09/07
Шар хадны сэтгэцийн эмнэлгийг өргөтгөж, шинэ том эмнэлэгийн хотхоныг хотоос зайдуу барих шаардлагатай. Архины хамааралтай, мөрийтэй тоглоомонд донтох өвчтэй, хүнд хөнгөн гэж дотор ялгамаар санагддаг.
Зочин · 2018/09/07
Bugdiig n ustgah heregtei german shig