Дорнын сударт хүмүүн заяа олохыг зүүний үзүүр дээр атга атга арвай асгахад ганцхан нь тогтож үлдэхтэй зүйрлэжээ. Ийм ховор тохиолдлыг сүүлийн үед эгэл үзэгдэл мэт боддог болсон нь даанч харамсалтай.

Тухайлбал, жирэмсэн эмэгтэй эмчид үзүүлэхэд "Хүүхдээ тээх юм уу, авахуулах уу" гэж асуудаг болжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь ард түмнийнхээ телөө тангараг өргөсөн эмч нар мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг эхийнхээ хэвлийд бойжиж буй бяцхан үрийг бизнесийн сэтгэлгээгээр хөнөөсөөр байна. Монгол Улс 1992 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үр хөндөлт арилжаа наймаа шиг газар авсан.

Улаанбаатарын өнцөг булан бүрт "үүрээ зассан" эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийсээр байна. Үр хөндөлтийг хангалуун амьдрах арга болгосон эмч нар "Үр хөндүүлэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Орчин үед ийм мэс ажилбар хийх багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон, хүний эрүүл мэндэд аюулгүй" гэх мэтээр хувийн бизнесээ хаацайлж байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15 мянган эх үр хөндүүлжээ. Энэ бол бүртгэгдсэн албан ёсны тоо. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар үүнээс хоёр дахин илүү үр хөндүүлдэг гэсэн ч бий. Хэрэв тийм бол монголчууд жилд бүхэл бүтэн нэг аймгийнхаа иргэдтэй тэнцэхээр "ирээдүйн" иргэдээ хэвлийд нь цаазалдаг бололтой.

Нийслэлийн хэмжээнд нэг, хоёр, гуравдугаар төрөх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, хувийн 20-иод эмнэлэг энэхүү мэс ажилбарыг хийх эрхтэй байдаг аж. Энэ талаар Нийслэпийн эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүд НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябриас тодрууллаа

-Монгол Улсын үндсэн хуульд үр хөндөлтийг чөлөөтэй болгосон. Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охид "жирэмснээс хамгаалах аргыг үр хөндөлт" гэж ойлгоод байх шиг. Үр хөндөлт гэж чухам юу вэ?

-Үр хөндөлт гэдэг нь жирэмсэн эх хүсээгүй үедээ ямар нэгэн байдлаар жирэмслэлтийг таслах үйл ажиллагааг хэлдэг. Үр хөндөлтийг дотор нь эрт болон хожуу үеийнх гэж ангилдаг. Тухайн эмэгтэй хүсээгүй жирэмсэлтэд өртвөл эхний гурван сарын дотор асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрт үеийн жирэмслэлтийг таслах буюу үр хөндөлтөөр асуудлыг шийдэх ёстой.

Манай улс 1992 оноос хойш үр хөндөлтийг чөлөөтэй болгосон. Иргэдийн дунд жирэмсэлтээс хамгаалах аргыг үр хөндөлт гэж боддог буруу ойлголт бий. Эмэгтэй хүн эх болох уу, үгүй юу гэдгээ өөрөө шийдэх нь хүний эрхийн асуудал. Хамгийн гол нь аюултай үр хөндөлтөөс сэргийлэх хэрэгтэй.

Үр хөндөлтийг хийх зөвшөөрөлгүй эмнэлгүүдэд хийлгэснээр амь насаараа Хохирох, үргүй болох асуудлууд сүүлийн жилүүдэд их гарч байгаа. Өнгөрсөн онд л гэхэд 20 эх эндсэний тав нь үр хөндөлтөөс болсон байдаг. Түүнчлэн хүсээгүй 10 жирэмслэлтийн дөрөв нь үр хөндөлтөөр төгсдөг.

Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн 54 хувь нь 25 наснаас доош насныхан байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр эмэгтэйчүүд зөвшөөрөгдсөн эмнэлэгт, мэргэжлийн эмчээр аюулгүй нөхцөлд хийлгэх хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна.

-Нийслэлийн хэмжээнд үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй хэдэн эмнэлэг байдаг вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн гарч болох хүндрэлээс сэргийлэх эм бэлдмэлийг бүрэн бэлдсэн. Хүндрэл гарсан тохиолдолд аргазүйн дагуу найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ үзүүлэх эх барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт үр хөндөлт хийнэ гэж заасан байдаг.

Нийслэлийн хэмжээнд үр хөндөлт хийх эрхтэй нэг, хоёр, гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ, тусгай зөвшөөрөлтэй хувийн 20 эмнэлэг байдаг. Тэгэхээр үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэж болохгүй гэсэн үг.

-Тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт өдөрт хэдэн эмэгтэй үр хөндүүлдэг вэ. Хэдэн төгрөгөөр хийж байна вэ?

-Зөвшөөрөлтэй эмнэлэгт өдөрт 30-40 эмэгтэй үр хөндүүлдэг. Зввшөөрөлгүй, хувийн эмнэлэгт хэдэн хүн үр хөндүүлж байгааг мэдэх боломж байхгүй. Энэ асуудлыг бодлогоор зохицуулах цаг болсон. Өнөөдрийн байдлаар 20-40 мянган төгрөгийн хооронд үр хөндөлтийг хийж байна. Үнийг нэмэгдуүлэх талаар төрөх эмнэлгүүдээс хүсэлт ирж байгаа.

-Зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийлгээд амь насаараа хохирох, үргүй болох зэрэг асуудал үүсвэл эмчид ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийлгээд ямар нэгэн эрсдэлд орсон тохиолдолд тухайн эмчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Нэг үгээр хэлэхэд хувийн зарим эмнэлэг мөнгөний төлөө хууль зөрчиж байна гэсэн үг. Манай улсад хүн амын тоо ихэсч байгаа. Жилд 5-10 мянгаар хүний тоо нэмэгдэж байна. Төрөх газрууд ачааллаа даахгүй байгаа.

Тэгэхээр үйлчлүүлэгчид хувийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй болдог. Үр хөндөлтийн цаана цэвэр бизнес явж байдаг. Тиймээс хувийн эмнэлгийнхэн үр хөндөлт хийх сонирхолтой байж болзошгүй юм.

-Жирэмсэн болчихоод эмнэлэгт үзүүлэхээр "Авахуулах уу" гэж асуудаг болчихож. Энэ байдал эмчийн ёс зүйд хэр нийцэх вэ. Нэг талаас нь харахад эмч нар үр хөндөлтийг өөгшүүлж байгаа юм биш үү?

-Тийм үзэгдэл гарч байгааг үгүйсгэхгүй, Гэхдээ эх барихын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, эмч нарыг бүгдийг нь тэгж хэлж болохгүй л дээ. Хүн өөрөө хүссэн тохиолдолд эмчтэй харилцан ярилцсанаөр шийдвэр гаргах ёстой, Аборт хийлгэх үү үгүй юу гэж асууж байвал эмчийн ёс зүйгээс гажсан асуудал.

 

Хэрвээ эмч авахуулах уу гэж асуусан бол хариуцлага хүлээлгэж болно. Аль эмнэлгийн хэн гэдэг эмч тэгсэн талаар гомдол гаргаж болно, Хамгийн гол нь баримттай байх хэрэгтэй, Бидний эүгээс хариуцлага тооцох механиэм байгаа.

-Үр хөндөлтөөс хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь гэр бүл төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Хэзээ хүүхэд гаргах уу гэдгээ товлодог. Манай улсад гэр бүл төлөвлөлтгүйгээс үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүд жилээс жилд нэмэгдэж байна. Хүсээгүй жирэмсэлтээ зохицуулах гэсэн энэ аргаас татгалзмаар байна. Үр хөндөлт хийлгэсэн арван хүн тутмын нэг нь үргүй болдог гэх судалгаа байдаг.

 

Охид бүсгүйчүүд бие биеэсээ дам яриа сонсч зах дээрээс зулбуулдаг гэх элдэв эм бэлдмэл авч хэрэглэх нь ихэсч байна. Өөрсдөө дур мэдэн зулбуулдаг эм хэрэглэсэн 100 гаруй тохиолдол өнгөрсөн онд илэрсэн. Цаана нь эмчид хандаагүй хэдэн ч хүн байгааг мэдэх боломжгүй шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд маань эмнэлэгт, эмчид зайлшгүй хандах шаардлагатай.

Энэ бүхнээс үзэхэд үр хөндөлт цэвэр бизнес болжээ. Жишээлбэл, эмээр зулбуулбал 20-30 орчим, мэс ажилбараар авбал 40 мянган төгрөг байдаг юм байна. Өнгөцхөн харахад их мөнгө мэт. Бодит байдал дээр өдрийн хоолонд ороод гарах хэмжээний үнэтэй аж.

 

Сүүлийн жилүүдэд хувийн эмнэлгүүд борооны дараах мөөг шиг олширсон нь үүнд бас ташуур болдгийг нуух юун. Яагаад гэвэл тэд зөвхөн ашгийн төлөө ажилладаг нь гарцаагүй ээ. Энэ бүхний цаана эрдэнэт хүний амь яригддаж байгааг мартаж бас болохгүй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үр хөндөлтийн асуудалд ихээхэн анхаарах болсон.

 

Энэ чиглэлийн судалгаа тооцоог ч ажлын албаараа нарийн хийлгэж байгаа. Түүний судалгаа, авсан мэдээллээр бол манай улсад гурван сая удаагийн үр хөндөлт хийсэн гэсэн тоо гарчээ. Үр хөндөлтийг хийлгээгүй байсан бол манай улс өдийд 6 сая иргэнтэй болчих байсан.

 

Түүнчлэн үр хөндөлтийг хуулиараа хориглосон хэвээр байсан бол манай улс өдийд гурван сая дахь иргэнээ биш, долоон сая дахь иргэнээ өлгийдөн авна гээд баярлаж байхсан. Аливаа улсын хувьд хөгжлийн цор ганцхан түлхүүр нь хүн гэдэг.

 

С.Ичинхорлоо

Эх сурвалж: