Н.Номтойбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг УИХ-аас шалгах түр хороо байгуулжээ
2018/11/21
УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас хамаарал бүхий этгээдээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг судалж шалгах, хариуцлага тооцох түр хороо байгуулж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярихдаа, “Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгон ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалгах түр хороог УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд нэр бүхий гишүүдтэй хамтран байгууллаа. Иймд өнөөдөр ЖДҮХС-гийн асуудлаар УИХ-аас шалгах түр хороог байгуулж, УИХ-д өргөн барилаа. Түр хороог байгуулах хэд, хэдэн шалтгаан бий. Өнөөдөр ЖДҮХС-тай холбоотой албан тушаалаа хэтрүүлэн ашигласан Засгийн газрын болон УИХ-ын гишүүд нэр холбогдоод байна. Энэ асуудлыг Сангийн яам шалгаж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Монголчууд хулгайч хулгайчаа шалгадаггүй гэдэг. Тиймээс хулгайчдыг шалгах түр хороо гэж ойлгож болно. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, үнэн бодитой мэдээллийг шаардаж буй энэ үед шалгаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, асуудлыг нуун дарагдуулах ажиллагаа явагдаж байна. УИХ дахь манай намын гишүүд уг асуудлаар АН-д санал хүргүүлсэн. АН-ын зүгээс эл асуудлыг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр түр хороонд зөвхөн нэг намын гишүүд орохгүй гэсэн үг” гэв.
Түр хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюун-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Ганболд, АН-аас Б.Пүрэвдорж нарын гишүүд багтжээ.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Иргэн · 2018/11/23
Том хулгайч еерийгее шалгуул! Айхдаа эргээд базаа хийх гэж оролдож байна. ЖДV- чvvд бол жилийн 3% - ийн нэртэй зээл авч, харин чи бол ард тvмний баялагийг шууд дээрэмдэгч концесчин. Новшоо цаашаа зайл!!
Хүннү · 2018/11/22
Нэг удаа ийм “юм"-с хоцорч, аз дайрсан байх. Уул нь илүү дутуу юм хархгдвал "хусдаг" л хүний нэг дээ. Одоо "энхийн цагаан тагтаа" болчхож. Нэг ой тойнд орохгүй юм. Хүрэлсүхээс өс хозон авах нь чухал байх л даа.
Зочин · 2018/11/21
За энэ Номтойбаярч яахав, Бат-Эрдэнэ минь больж үз...
Зочин · 2018/11/21
Харин тийм ээ. Хүрэлсүхээс өшөө авах гэсэн "эрхэм гишүүд" л байх шив.
зочин · 2018/11/21
ждү-тэй холбоогүй хүмүүсээр баг бүрдүүлээд тэмцэх гэсэн ийм л хүмүүс үлдсэн байншдээ
Зочин · 2018/11/21
Бүр нэг "Харах царайнаасаа" гэдэг дээ... Энэ хэдэн маанаг юу хийж чадах юм бэ
Зочин · 2018/11/21
Та нарт. Цагдаагиинханд хэн итгэх болж байнаа Инээд хүргээд байх юм
Зочин · 2018/11/21
Номтойбаяр хүн шалгахаар цэвэр хүн мөн үү хүчин хулгай хутга авилга өгсөн гээд л цуварч өгнө дөө