Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмдсэн байна
2018/11/26
Америкийн Канзас мужийн иргэн 70 настай Лоуренс Риппл он удаан жил ханилсан эхнэрээсээ залхаж гүйцээд шоронд сууж амрахаар шийдэн банк дээрэмдсэн сонин хэрэг 2016 онд гарчээ. Эхнэр нь түүнийг цаг үргэлж залхаадаг байсан тул үлдсэн амьдралдаа ядаж түүнээс хол газар санаа амар нүд анихыг хүссэн байна. Тэрээр банкинд ороод ажилчдад буу тулгаж мөнгө өгөхийг шаардсан байна. Банкны тиллер түүнд гурван мянган доллар өгсөн ч тэр гарч явсангүй, банкны хүлээлгийн хэсэгт буугаа хаян суун цагдаагийнхныг ирэхийг хүлээсэн байна.
Хууль сахиулагчид ирэхэд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй сайн дураараа баригдсан байдаг. Түүнийг саатуулж байцаахад зүгээр л шоронд суухын тулд банк дээрэмдсэн, эхнэрээсээ бүр залхаж гүйцээд торны цаана сууж амрах гэсэн юм гэж мэдүүлжээ. Тэр бас хаашаа яах гэж явж байгаагаа эхнэртээ хэлсэн гэнэ. Эхнэр нь түүнийг банк дээрэмдэж шоронд ормоо байна гэдгийг нь сонсоод галзууртлаа уурласан боловч эцэст нь гэрээсээ хөөсөн аж.
Түүнийг гэмт хэрэг хийсэн даруйд зэвсэглэсэн дээрэм хийсэн гэж буруутгаж байцаалт явагдаж байсан ч нэгэнт шоронд үхэх нь ойлгомжтой болсон тул шүүх хурал болтол эхнэртэйгээ хамт эрх чөлөөтэй байя гэсний нь дагуу батлан даалтад гаргажээ. Ийнхүү үглээ эхнэрийнхээ хажууд сүүлчийн хэдэн өдрүүдээ аз жаргалтайгаар өнгөрүүлэн шүүх хурал болох үед шүүхийн тэнхимд очтол шүүгч түүнд өршөөл үзүүлэн гэрийн хорионы ял оноосон байна. Хөгшин эр галзууртлаа уурлаж эхнэрээсээ хол баймаар байхад эхнэрийнхээ хажуунаас салах эрхгүй ялаар түүнийг шийтгэсэнд шүүгчид асар их гомдолтой байгаа талаараа хэвлэлд ярилцлага өгсөн юм.