Монголын төр 2020 он гэхэд төрийн хэргийг "Англи хэл"-ээр хөтөлдөг болох уу!
2014/02/14
БШУЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр энэ долоо хоногийн нэлээн том шуугианыг тариад авсан юм. Энэхүү шуугиан нь түүний телевизэд өгсөн ярилцлагаас үүдэн гарсан гэдгийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Ерөнхий боловсролын дунд сургуулийн уран зохиолын хичээлийг хасна гэсэн мэдээлэл.
Харин өчигдөр Монголын нэр бүхий зохиолч, яруу найрагч багш нар мөн энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хамгийн анх 1998 онд ЕБС-д Утга зохиолын хичээлийг долоо хоногт хоёр удаа орох болгож цөөрүүлж, бага сургуульд үздэг унших бичиг хичээлийг 2009 онд хассан байна.
Монголын Зохиолчдын Эвлэлийн яруу найрагч Ц.Эрдэнэбаатар: "Л.Түдэв гуай утга зохиол, урлагийн “Цог” сэтгүүлд ярилцлага өгсөн. Хэзээ зохиож, гаргасан зүйл би л лав мэдэхгүй. Ард түмэн ч мэдэхгүй юм байна лээ. Бодвол манай төрийн өндөрлөгүүд мэдэж байгаа байх. Тэрхүү ярилцлагадаа “Монгол орон 2020 он хүртэлх цогц хөгжлийн бодлого гэсэн баримт бичиг байдаг юм байна. Харин тэр нь дээр 2020 он гэхэд төрийн хэргийг англи хэлээр хөтлөнө гэсэн заалт бий” гэж хэлсэн юм. Л.Түдэв гуай бол хэзээ ч худлаа ярихгүй хүн. Тийм учраас энэ бодлогынхоо хүрээнд монголчуудыг хэлнээс нь салгаж тэр англи хэл рүү магадгүй энэ солонгос хэл рүү нь ойртуулах гээд байна уу гэсэн хардалтыг төрүүлж байна.
Монголын төр засаг тодорхой тайлбар өгөх хэрэгтэй. Миний хүүхэд ямар хэлээр ярьж, миний хүүхэд юуны төлөө сэтгэж ажиллах юм. Гадаад суугаа хүмүүс над руу маш ихээр ярьсан. Гадны Европжууд төрийн бус байгууллага байгуулж хүүхдүүдэдээ Монгол хэлийг онлайнаар заах төсөл боловсрууллаа. Үүнийг батлаад өгөөч гэж Б.Насанбаярыг гуйгаад 2 жил болж байна гэсэн. Тэр яахав аа журам нь батлахаар батлана гэсэн хариу өгсөн байна. Юу гэсэн үг вэ гадаад оронд байгаа хүүхэд монгол гэсэн үзэл бодол байхгүй болсныхоо шалтгаанаар эх орондоо ирж чадахгүй тэнд уйлж сууна. Төрсөн эцэг, эх нь Монгол паспорт нь Монгол. Эцэг эхээсээ тухайн орныхоо хэлээрээ асуудаг. Тэд буцаад монголдоо ирэх гэхээр монгол хэлээр ярьж чадахгүй. Үүний хажуугаар монголынхоо соёлыг мэдэхгүй. Ийм хүүхдүүд яаж энэ эх оронд амьдрах вэ? Тийм учраас 3 сая хүн амын ихэнхи нь тэр улс орондоо үлдэж байна. Энэ зүйл дээрээ тэр шинэчлэлээ хий л дээ та нар. Харин шинэчилж байгаа нэрийдлээр монголын уламжлалыг үгүй хийх гээд байна" хэмээн мэдэгдлийг хийлээ.
Мөн тэрбээр Монголын боловсролын салбарт харийн шашинг шүтэгч, үүсгэн байгуулж монголд дэлгэрүүлж байгаа хүн өндөр албан тушаалд байх шаардлагагүй гэж онцлов.
Х.Даваа
Зочин · 2014/02/17
Ehleed Mongol Helee ZUV sudalchih
Зочин · 2014/02/15
tegvel mongol gej baigaad yahav dee.
Зочин · 2014/02/15
****aaaaraaaaaaaaaaaaa mongolooroi l bay
Зочин · 2014/02/15
tom tolgoilj shiidwer gargalgui erdemten mergediinhee ugiig sonsson ni deer de iimerhuu shiidweriig sandal shireenii tuluu uheldsen dargantsaruud shiiddeg zuil bish
Зочин · 2014/02/15
tom tolgoilj shiidwer gargalgui erdemten mergediinhee ugiig sonsson ni deer de iimerhuu shiidweriig sandal shireenii tuluu uheldsen dargantsaruud shiiddeg zuil bish
Зочин · 2014/02/15
tom tolgoilj shiidwer gargalgui erdemten mergediinhee ugiig sonsson ni deer de iimerhuu shiidweriig sandal shireenii tuluu uheldsen dargantsaruud shiiddeg zuil bish
Зочин · 2014/02/15
tom tolgoilj shiidwer gargalgui erdemten mergediinhee ugiig sonsson ni deer de iimerhuu shiidweriig sandal shireenii tuluu uheldsen dargantsaruud shiiddeg zuil bish