Тарган жаал турж чаджээ
2018/12/20
200 кг жинтэй байсан индонези хүү сүүлийн хэдэн жил шургуу хөдөлмөрийнхөө ачаар жингээ хасч чаджээ. Элсэн чихрийн хэрэглээнээс эрс татгалзан өдөр бүр биеийн тамирын дасгал хийснээр хүү амжилт гаргасан байна.
Энэ жил 12 настай Аря Пермана өмнө нь Индонезийн хамгийн тарган хүүхэд байжээ. Бараг 100 гаруй кг жин хассан тэрбээр хоёр жилийн өмнө хэт жингийн илүүдэлийн улмаас хичээл сургуульд ч явж чаддаггүй байсан. Өдөрт таван удаа хоол иддэг байсан тарган хүү одоо бол амьдралын идэвхтэй нэгэн болжээ.