Шатахууны үнэ нэмэгдсэн нь Ерөнхий сайдтай шууд холбоотой
2014/02/16
Шатахууны үнэ өнгөрсөн онд тогтвортой байсан. Үүгээр ч зогсохгүй 50 төгрөгөөр буурсан. Энэ нь нэг талаас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд 3 ихнаяд төгрөг зарцуулсантай холбоотой. Өөрөөр хэлбэл үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан шатахуун импортолдог компаниуд 167 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авсантай шууд холбоотой. Нөгөө талаас манай улс шатахуунаа ОХУ-ын ганц компаниас бус Хятад, Солонгос, ОХУ-аас зах зээлийн өрсөлдөөний зарчмаар буюу бидэнд ашигтай байдлаар түлш зарж байгаа газраас авдаг болсонтой шууд холбоотой.
Харамсалтай нь шатахуун импортолдог компаниуд өнгөрсөн лхагва гарагт ШТС-ууд үнээ 20-90 төгрөгөөр нэмсэн. Ингэхдээ шатахуун импортолдог компаниуд Газрын тосны газрын удирдлагатай хуралдаж ийм шийдвэр гаргасан гэх “бор шувуу” нисэж байгаа. Үнээ нэмсэн талаар Газрын тосны газар ч, шатахуун импортолдог компаниуд ч амаа үдүүлсэн мэт тайлбар өгөхгүй байгаа.
Харин шаварт унасан шарын эзэн гэгчээр Уул уурхайн сайд нэг тайлбар хийсэн. Түүний хэлж байгаагаар манай улс шатахууны 40 хоногийн нөөцтэй байгаа. Энэ 40 хоногийн нөөц дээр улсын нөөц нэмэгдэнэ. Тэгэхээр шатахууны хомсдол гэдэг нь худлаа. Шатахууны үнэ өссөн нь ам.долларын үнийн өсөлттэй шууд холбоотой. Өнгөрсөн онд ам.доллар 200-300 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Ам.долларын ханш тогтвортой бол шатахууны үнэ нэмэгдэхгүй, тогтвортой байна гэж мэдэгдсэн.
Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдсэн нь ам.долларын ханштай шууд холбоотой болж таарлаа. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдснээс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй ч удахгүй нэмэгдэх нь тодорхой. Тэгвэл энэ бүхэнд хэн нэгэн нь хариуцлага хүлээх нь тодорхой. Хариуцлага хүлээх ёстой тэр хүн нь харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг.
Яагаад?
Хэдэн сарын өмнө ам.долларын ханш өсөхөд гол буруутанг Ерөнхий сайд олж тогтоосон. Улмаар олон нийтэд зарлаж бурууг нь ойлгуулах болно гэж байсан. Харин Ерөнхий сайд маань өнөөдрийг хүртэл энэ талаар ам нээхгүй байгаа нь “амаа үдүүлчихсэн” байх гэсэн хардлагыг төрүүлж байна. Хэрвээ тухайн едээ зарлачихсан бол байдал өнөөдөр ийм дээрээ тулах байсан уу? Үгүй юу? Мэдээж хэрэг үгүй. Шатахууны үнэ нэмэгдчихээд байхад Ерөнхий сайд: “Шатахууны үнийг барих зорилгоор Засгийн газраас жилийн хугацаанд тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үнийг барьж чадсаны зэрэгцээ 50 төгрөгөөр бууруулсан. Шатахууны үнэ огцом өсөхгүй. Гэхдээ хэдэн жилийн хугацаанд Засгийн газар 10, 20 төгрөгөөр нэмэхэд хяналт тавихгүй байж ирсэн. 90 төгрөгөөр өсөх шалтгаан байхгүй. Тэгэхээр шатахуун импортолдог компаниудын цаанаас авдаг үнэд өөрчлөлт орж, 10, 20 төгрөгийн хэлбэлзлийг Засгийн газар барихгүй. Гэхдээ 90 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан байхгүй. Засгийн газар байгуулагдсан цагаас үнэ тогтоворжуулах хөтөлбөр ярьсан, гэхдээ ард түмэнд чухал хэрэгцээтэй цөөн төрлийн барааны үнийг огцом өсгөхгүй байх бодлого барьсан. Үүнийгээ хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Өргөн хэрэглээний зарим барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Цаашид энэ бодлого үргэлжилнэ” хэмээн хариуцлагагүй үг хэлээд сууж байна.
Үнэн хэрэгтээ Жаст ойл 90 төгрөгөөр шатахууны үнийг нэмчихээд байна. Хараарай Ерөнхий сайдаа.
Одоо анхаарал хандуулаарай.
Нөгөө талаас шатахууны үнэ нэмэгдэхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл манай улс нэг тонн тутамд 300 ам.доллароор хямдруулж авч байгаа. Тэгэхээр үнэ нэмэгдэх шаардлага байхгүй. Нөгөө талаас шатахуун импортолдог компаниуд үгсэн хуйвалдаад байх шиг байна. Газрын тосны газар т хуралдаад үнээ нэмсэн. Үнэн хэрэгтээ Газрын тосны газар чинь үнийг тогтоодог юм биш. Харин ШӨХТГ үнэ нэмэгдэх үндэслэл байгаа эсэхийг тогтоодог. Тэгтэл том толгой гаргаж байгаа шатахуун импортолдог компаниуд, Газрын тосны газрын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.
Ерөнхий сайд та ам.долларын өсөлтөд анхаарал хандуулж, ханш өсгөсөн нөхдүүдэд хариуцлага тооцсон бол өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэхгүй байсан юмаа. Ард түмнээсээ уучлалт гуйж, шатахууны үнийг бууруулаарай.
А.Баярмаа
Зочин · 2014/02/22
Ene *****, zalit etgeed mongoliin ard tumend ih gai bolno doo!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2014/02/18
89 tugruguur nemeed l boloh yum baina shuu dee.
Зочин · 2014/02/17
yaj amidrax yum beeeeee
Зочин · 2014/02/17
boliocheeeee
Зочин · 2014/02/17
ene ***** zasgiin gazar dolloriin xainshiig uursduu Bondiinxoo xyyg tulj chadaxgyi sandraxdaa chenj xiix sanaatai dolloriin xanshiig naadamiin yed deesh ni shidseer baigaad usguchuud odoo b arij chadaxaa baigaad baigaa bizdee gexdee barixiig xysvel barix l yum shig baina lee namar 2 saidiig ni ogtsruulax tuxai xelelt***ed 200 tugruguur doosh oruulaad avch chadaj l baian lee .Ard tymen yaduu zydyy baival ene zasagt xeregtei baigaa yum bailgyi dee gexdee ard tymen udaan xugatsaand gyltsengyi baixgyi bailgyi neg bosch ireed bygdiig chini amidaar ni ***taana gevel ter tsagt yu ch xereggyi bailgyi
Зочин · 2014/02/17
асуудлыг зөв өнцгөөс нь харж бичсэн сэтгүүлч танд баярлалаа.