Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт  шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоон  ОБЕГ болон нутгийн удирдлагын зүгээс өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа.  Тэгвэл  шүлхий өвчин гарсан  аймаг, сумдад  байдал ямар байгааг дэлгэрэнгүйгээр  хүргэе.

Сүхбаатар аймгийн Онгон суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 9 хяналтын цэг, 73 хүн, 13 автомашинтай ажиллаж, 199556 малыг вакцинжуулан, өвчилсөн 189 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Наран суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 9 хяналтын цэг, 107 хүн, 11 автомашинтай ажиллаж, 88354 малыг вакцинжуулан, өвчилсөн 99 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Дарьганга сум хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 14 хяналтын цэг, 61 хүн, 10 автомашинтай ажиллаж, 117011 малыг вакцинжуулан, өвчилсөн 114 малаас 55 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын бүсэд 12 хяналтын цэг, 105 хүн, 16 автомашинтай ажиллаж, 274230 малыг вакцинжуулан, өвчилсөн 253 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 13 хяналтын цэг, 80 хүн, 15 автомашинтай ажиллаж, 138800 малыг вакцинжуулан, өвчилсөн 226 малыг зориудаар устгасан.

Хэнтий аймгийн Галшар суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 14 хяналтын цэг, 64 хүн, 15 автомашинтай ажиллаж, 79969 малыг вакцинжуулан, өвчилсөн 256 малаас 239 малыг зориудаар устгасан.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 10 хяналтын цэг, 23 хүн, 6 автомашинтай ажиллаж, 17489 малыг вакцинжуулан, өвчилсөн 31 малыг зориудаар устгасан.      

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын бүсэд 10 хяналтын цэг, 29 хүн, 7 автомашинтай ажиллаж, 8885 малыг вакцинжуулан, өвчилсөн 17 малыг зориудаар устгасан.      

Дорноговь аймгийн Иххэт суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, голомтын бүсэд 12 хяналтын цэг, 39 хүн, 12 автомашинтай ажиллаж, 16676 малыг вакцинжуулан, өвчилсөн 122 малаас 108 малыг зориудаар устгасан байна.  

Өнөөдрийн байдлаар  шүлхийгээр өвчилсөн 1217 малыг  устгаад байгаа юм.

 

Шүлхий өвчнийг нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар Нийслэлийн Онцгой комисс яаралтай хуралдаж, комиссын дарга Э.Бат-Үүл “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/01 дүгээр тушаал гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хот руу орох автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангаруулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид товчоод дээр 24 цагаар байрлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах , мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Хэдийгээр шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа хяналт шалгалтын 7 постын Багануур хяналт, ариутгал, Налайх Городок хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлт, Налайх 4-р зөрлөг, Хан-Уул Яармагийн 4 товчоог 24 цагаар хүч нэмэн ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Бид шүлхийн өвчлөл ямар байгааг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа