“Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмчийн буруугаас хүний амь эрсэдсэн болохыг шүүх тогтоолоо
2018/12/26
2016 оны 05-р сарын 18-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт мэс засал хийлгэхээр ирсэн эмэгтэй мэс заслын өмнөх норкозонд ороод амиа алджээ. Талийгаач бүсгүй О 27 настай бөгөөд Швед улсаас эх орондоо ирээд удаагүй байсан .Тэрээр хөл нь өвдөж тус эмнэлгийг зорьсон. Эмнэлгийн зүгээс нурууны суулт гэсэн онош тавьж, 92 хувийн баталгаа өгсөн. Гэвч бүсгүй хагалгаандаа ч орж амжилгүй амьсгал хураасан юм. Энэ хэргийг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч Б.Эрдэнэзулийг бүсгүйн үхэлд буруутай гэж үзлээ.
27 настай О бүсгүйн нуруугаар хатгаж, хөл нь өвдөөд байсан тул Монголын сайн эмнэлгүүдийн нэг гэж итгэж “Гранд мед” эмнэлэгт хандсан байна. Эмнэлгийн зүгээс бүсгүйг нурууны диск өвчтэй байна гэж оношлоод хагалгаа хийхээр болсон.
Мэс заслын өмнөх норкозонд буюу мэдээ алдуулах эм тариаг хийгээд удаагүй байхад бүсгүй зүрх нь зогссон. Тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн ямар эм, тариа хэрэглэснийг шаардахад “Гранд Мед” эмнэлгийнхэн үзүүлээгүй аж.
“Гранд мед” эмнэлгийн хувьд мэдээ алдуулахаасаа өмнө тухайн эм тарианаас өвчтөн харшилж байгаа эсэхийг сорил тавьж шалгах ёстой байсан аж. Гэвч сорил тавиагүйн улмаас О бүсгүйд харшлах эм тариаг мэдэлгүйгээр мэдээ алдуулсан байна. Мэдээ алдуулагч бүсгүйд харшилсан нь хүндэрч нас барсан болох нь хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоогджээ.
Бид болсон хэрэг явдлын талаар бид “Гранд Мед” эмнэлгийн төлөөллөөс тодруулахад асуудлуудаа байгааг тоочиж, албан ёсны хариу өгөөгүй юм.
О бүсгүйн нас барсан хэрэгт цагдаагаас мөрдөн байцаалт явуулж, прокуророос “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Эрдэнэзулд Эрүүгийн хуулийн106.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Б.Эрдэнэзул нь
2005 ЭМШУИС Хүний их эмч
2005 УКТЭ Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
2009 ЭНЭШТ Хүүхдийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.
Эрүүгийн хуулийн 106.2-д “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Эрдэнэзулыг Эрүүгийн хуулийн 106.2-д зааснаар гэм буруутай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэзул эмч нь өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэсэн зүйл ангиар ял сонссон бөгөөд ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэзулыг гэм буруутай гэж үзэн эмчээр ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноосон. Улмаар хоёр жилийн хорих ялыг тэнсэн харгалзсан юм.
Шүүх хуралд оролцогч талууд давж заалдах эрхтэй. Хэрвээ талууд давж заалдах шатны шүүхэд хандах юм бол дээрх шүүхийн шийдвэр түр хугацаанд хүчингүй болно. Харин талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол дээрх шүүхийн шийдвэр эцсийнх байх юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
www.tac.mn
Зочин · 2018/12/29
Aimar yumaa hunii amind hurchihsen baihad hoyrhoj jiliin tenesen. Gurvan jil ajillah erhiig hasah uu. Medee alduulah taria tuhain hund harshalh uguig soril hiij hiisn bol ter hun odiid amid yvj bh bsnshdee uneheer haramsmaar yum. Bas ene huuli ni yu be!!!
Зочин · 2018/12/27
Гранд мед эмнэлэг нэр төрөө л бодож баигаа болохоос биш хүнии амииг юман чинээ бодохгүи баигаа нь дэндүү харамсалтаи тангараг өргөсөн эмч эмнэлэг гэдгээ мэддэггүи бололтои чадваргүи эмч нар ажиллуулж хүнии амииг авч одсон эмнэлгииг ажжиллуулж баигаа нь дэндүү харамсалтаи
zochin · 2018/12/27
Grand med emnelegt bas zusnii hagalgaand orood eruul ed erhteneeree togluulj 4 udaa hagalgaand orson hunii shuuh hural bas sayhan bolj grand med emneleg bolon ter hagalgaag hiisen H. Baynmunkh gej emchiin hereg shuuheer etseslen shiidegdej grand med emneleg bolon emch geh H. Baynmunkh nar ni gem buruutai gedeg ni togtoogdson bgaa. Grand med emneleg er ni emneleg yum uu? hun turshij uzdeg turshiltiin gazar yum uu? esbol allagiin gazar yum uu?
zochin · 2018/12/27
Arai l bishee, hun alchaad 2 jiliin tensen abch bgaa bol ter alsan huniig ni alchuul bas tensen abah uu? iim niigemtei baij yaj uudluh yum be bid chini!
Od · 2018/12/27
Buhel buten hunii amiig avchaad 2huuhdiig onchruulj negen ger buliug yuchgui businuulj haychaad 2jiliin tensen? Yaj iim yal shiitgel onogduulj chadaj bnaa?
Зочин · 2018/12/26
2jiliin tensen genuu. yu vee zailaachee. buhel buten hun alchaad 2 jiliin tensen
Аяа залуу хүн · 2018/12/26
АНЕСТЕЗИОЛОГУУД МЭС ЗАСЛЫГ УДИРДДАГ ОПЕРАТОРУУД ХАЛАЖ ЗҮСЭЭД ҮХНЭ ҮҮ СЭХНЭ ҮҮ ТЭДЭНД ХАМААГҮЙ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛТИИН ЭМЧ ГЭДЭГ ХАГАЛГААНЫ ГОЛ НЬ УГ НЬ ЮМ БАЙГАА ЮМ МЭС ЗАСАЛЧДЫН АМЖИЛТЫН 80% БАЙДАГ ЗАЛУУ ЭМЧ ЮМ БАЙХДАА ХАРИУЦЛАГЫГ АРГАГҮЙ ҮҮРЭХ Л ЁСТОЙ. УЧИР НЬ ХҮНИИ ҮХҮҮЛЖ (ТҮР) БАЙГАА ЯВДАЛ ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАА