|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр 2019-2023 онуудад "Тавантолгой Түлш" ХХК-д 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн "СБМ хангай" ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани байна гэдгийг шинжээч танилцуулав.
Жил бүхэн УИХ-аас Засгийн газраас үүрэг өгч, тогтоол баталдаг байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан.
Казахстаны орон сууцны хорооллыг мэдэхгүй юм байна. Анх удаа танаас л сонслоо. Эр хүн нэг л эх оронтой байх ёстой гэж би үздэг.
Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл нийтэлжээ.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ мэдээлэл хийхдээ микоплазмын халдварыг явдаг хатгалгаа гэж нэрлэж байсан. Микоплазмын хатгалгаа нь хөнгөн учир өвчилсөн хүн сургууль, ажилдаа явж байдаг учир явдаг хатгалгаа гэдэг.
Цагаан хаданд их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог. Тэнд нүүрс ачилт буулгалтын талбайтай Хятадын хэдэн компани л ашиг хийдэг. Би хувьдаа үүнийг хаах нь зүйтэй гэж боддог.
Эрүүл Мэндийн Яам, НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар мэдээлэл хийлээ.
Өвлийн хүйтэнд нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй байтал автомашинтай явахыг сар гаруйн хугацаанд хориглож байгаад иргэд бухимдалтай байгаа.
Хянан шалгах түр хорооны өчигдөрийн хуралдаанаар олон улсын тээврийн хэрэгслийн "С" төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонссон.
Тэрбээр өөрөө нүүрсний сонсгол оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх хурал нь энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшлогдоод байгаа юм.
Би бусад компанийн талаар юу ч мэдэхгүй. Энэ ямар ажиллагаа болоод буйг гайхаж байна. Энэ бол шүүх хурал, мөрдөн шалгах ажиллагаа биш. Та нар андуурч байна. Би өглөө энд ирэхэд 10 компанитай болчихсон байна. Ер нь уул уурхайтай холбоотой нэг л асуудалд орооцолдвол Монголын ард түмнийг харах нүүргүй болно.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наядын хулгай гэж хэлсэн талаараа "Би хэвлэл мэдээлэл дээр явж байгаа тоо баримтыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэсэн байна гэж ярьсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгаа вэ гэдгийг л ойлгуулах гэсэн" гэлээ.
Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр 9 гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын 4 оффтейк гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр хэлэхдээ "Гэнэтийн шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хүүхдийн боловсролын эрхэд шууд халдлаа гэж үзэж байна. Цахим хичээлд оролцох боломжгүй айлын судалгааг гаргасан юм болов уу. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ үлдээгээд явах уу, ажлаа цахимаар хийх үү. Энэ нь мөн Боловсролын яамтай холбоотой асуудал" гэв.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны/УУХҮЯ/ газрын дарга "шоудаад" явж байсан асуудалд хариуцлага тооцох эсэх талаар салбарын сайд хариулт өгөв.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 16.00 цагт эхэлсэн билээ.
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн Банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул өчигдөр мэдээлэл өгсөн юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч дахин хойшиллоо. Тэрээр шүүх хурлын үеэр батлан даалтад гарч, Нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм.