Сумогийн их аварга Д.Дагвадорж гэргий М.Отгонцэцэгээ үе үехэн сошиал хуудсаараа харуулан хайртай гэдгээ илэрхийлдэг. Үе үехэн хайртай бүсгүйгээ баярлуулах дуртай тэрбээр сагсан бөмбөгийн баг авч өгөх нь гэх шуум дэгджээ.

Учир нь цахим хуудастаа ТЭР МАГАДГҮЙ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН БАГИЙН ХАМГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЭЗЭН болж магадгүй гэж бичжээ.

Харин энэ баг нь Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн “BCH Knights” буюу хуучнаар Гарьдууд баг байх магадлалтай хэмээн спорт сонирхогчид тааварлаж байгаа юм

Энэ жилээс Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн багууд аялан тоглолт хийж саяхан Дархан хотод тоглолт хийсэн билээ. Харин үүний дараа “BCH Knights” баг шинээр нээгдсэн АСА АРЕНА-д эзэн багаар очин тоглолт зохион байгуулна гэх яриа гараад байгаа юм.