Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
2024/11/08
Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арвэннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Улмаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгөв. Тэрбээр өөрийн хүсэлтээр Банкны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж байгаа юм.
З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 - 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 - 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай.
Зочин · 2024/11/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
irgen · 2024/11/08
Dandaa dotroosoo dampuuruulsan banknuudad ajillaj baisan um bna
Зочин · 2024/11/08
TSAGN S3XSEER 80955877AMUSN