Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно
2024/11/08
Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол өнөөдөр хэрэгжиж эхэлж байна.
Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв хариуцахаар болжээ.
Энэ талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2023 онд УИХ-аас Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан байдаг. Хуульд НИТХ нь НЗД-ын саналыг үндэслэж, Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг тогтооно гэж заасан. Улаанбаатар хотод тухайн үед 680,000 тээврийн хэрэгсэл байсан. Үүн дээр импортоор орж ирэх гэж буй 50,000 тээврийн хэрэгсэл байсныг үндэслээд хотын дарга Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг 730,000 байх санал оруулж, 2024 оны хоёрдугаар сард НИТХ баталсан юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 798,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээр тээврийн хэрэгсэл түгжрэл, ачааллыг нэмэгдүүлж, оргил ачааллын үед 7-10км/ц хурдтай явж байна. Зам болон тээврийн хэрэгслийн зохистой харьцаагаар 250,000 тээврийн хэрэгсэлтэй байвал 257-10км/цагаас дээш хурдтай явах нөхцөл бүрдэнэ.
Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг 730,000 байх тогтоолыг зам барилга, байгууламжийг барьж өргөжүүлснээр өөрчлөх боломжтой юм.
Шинээр дугаар олгоход тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг хотын дарга 2024 оны аравдугаар сарын 23-нд баталсан юм. Энэхүү шалгуур үзүүлэлтийг ХЗДХ-нд хүргэгдсэн байгаа.
Тээврийн хэрэгсэлд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахим байдлаар нээлттэй бүртгэл хийж, эрэмбэ тогтоон шинээр Улаанбаатарын дугаар олгох үйл ажиллагаа явагдана" гэж ярилаа.
Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
- Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх
- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
- Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх
- Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.
4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.
4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохоор болжээ.
Зочин · 2024/11/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh