Баримт цуглуулах зорилгоор хуульд заасан үндэслэлийн дагуу УИХ-н гишүүн Д.Энхтүвшин оролцсон нэвтрүүлгийн хуулбарыг гаргуулан авахыг хүссэн гэв
2024/11/07
УИХ-н гишүүн Д.Энхтүвшин өчигдөр НТВ-н "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцон сүүлийн үед болж буй өөртэй нь холбоотой асуудлаар ярилцсан билээ.
Тэгвэл түүний оролцсон нэвтрүүлгийн эх хувийн хуулийн байгууллагаас хуулбарлан авах хүсэлтэй байгаа гэх албан бичгийг тэрбээр цахим хуудастаа оруулан дараах тайлбарыг бичсэн.
Тэрбээр бичихдээ, Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байнаа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очьё, хаана очих уу?
Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа хэмээсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас өгсөн тодруулгад,
Цагдаагийн байгууллага иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалган шийдвэрлэх үүрэгтэй. Нэр бүхий иргэнээс МБА-д гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад гомдолд дурдсан асуудлыг тодруулах, нотлох баримт цуглуулах зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу аливаа эх зүйлийн эх хувийг гаргуулан авч үзлэг хийж бэхжүүлдэг. Энэ тухай хуульд нэг бүрчлэн хуульчилж өгсөн. Иймд дээрх албан бичгийн хүрээнд дээрх нэвтрүүлгийн эх хувиас л гаргаж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь хэн нэгнийг буруутгасан зүйл биш юм хэмээн мэдээлэл өглөө.
Зочин · 2024/11/09
SHAALGYYLI80955877
Зочин · 2024/11/08
AHAALGYYLI80955877
ЦЕГ болиоч · 2024/11/08
ЛУЙВАРЧДЫН шахалтаар юм бүхэнд оролцдогоо болиоч. Шударга гишүүн ажлаа хийг. ТА нарт ямар хамаа байна. ЦЕГ ын дарга ичээч:
Зочин · 2024/11/07
ANUSDI80955877