УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: СЭМҮТ-ийн эмнэлэгийн нэг өрөөнд долоон ор чихчихсэн өвчтөнүүд нь багтахгүй байна
өчигдѳр
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өнөөдөр СЭМҮТ дээр ажиллалаа. Энэ талаар УИХн гишүүн М.Нарантуяа буюу Нара ийн ярьжээ.
Үнэхээр энэ эмнэлгийн хууль эрх зүйн болон эмнэлгийн өргөтгөл засвар дэд бүтэц гээд орчин нөхцөлд Төр Засаг нэн яаралтай анхаарах шаардлагатай болжээ.
550н ортой тус эмнэлгийн 244 орыг 1~36н жилийн туршид хэвтэн эмчлүүлж буй Сэтгэцийн архаг өвчтэй, байнгын асаргаа урт хугацааны эмчилгээ шаардлагтай эмчлүүлэгч эзлэж байгаа нь шинээр өвчтөн хүлээн авч эмчлэх байдалд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгаа юм байна.
Мөн эмчлүүлэгчдийн 1 хүнд ногдох зай талбай, стресс депрес сэтгэцийн эмгэг өвчнийг оношилдог багаж тоног төхөөрөмж шаардлагатай байдал гээд олон хэрэгцээ шаардлага аргагүй хоолойд тулжээ.
Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт
• Сэтгэл түгшилт 18.5%
• Органик бус нойргүйдэл 17.1%
• Архаг ядаргаа 16.2%
• Биеийн хэлбэрийн эмгэг 11.7%
• Архинд дотнох эмгэг 6.2%
• Сэтгэл гутрал 6%
Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн байдал- дэлхий дахинд
•10-19 насны 7 хүүхэд тутмын 1 сэтгэцийн эмгэгтэй байна.
Дээрх насныхны нийт өвчлөлийн 13%-ийг сэтгэцийн эмгэг эзэлдэг.
•15-29 насныхны нас баралтын шалтгааны 4 дүгээрт амиа хорлолт ордог.
•Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь СЭТГЭЛ ГУТРАЛ, СЭТГЭЛ ТҮГШИЛТ болон зан үйлийн эмгэг байдаг байна.
Эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр
• Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах /”Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль"-ийн зарим заалт хүчингүй болсон, зарим заалт орчин үеийн шаардлага хангахгүй болсон/
• Өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дунд амиа хорлох явдал жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа тул хүн амын дунд “Амиа хорлолтыг бууруулах бодлого” боловсруулах
• Монгол Улсын хэмжээнд “Архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист донтох эмгэгийг бүртгэх нэгдсэн сан” бий болгох
• “Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэнд” судалгааг тодорхой давтамжтайгаар хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлж байх
1983 онд баригдсан барилга байгууламж нь аргагүй хуучирсан, тэр бүү хэл галлагаагаар дэд бүтэц шийддэг байдал зэрэг нь үнэхээр цагийн эрхээр бүтцээр нь шинэчлэх шаардлагатайг илтгэх.
Ээ дэээ хүмүүсээ!!!!
Эцэст нь хэлэхэд бие биенээ хайрлаж амьдраач! Хэдэн биесээ өөр хоорондоо хэмлэж харааж доромжилж өөрийн болоод өрөөл бусдын сэтгэл санааг гундааж, улмаар сэтгэцийн эрүүл мэндэд нь халдаж амьдарвал бидний хэдэн Монголчууд яанам бэ гэж л бодогдсоор гарч ирлээ.
Zochin · 21 цагийн өмнө
Facebooker yarij bgani medrel galzuu yum bsn,emnelegni hunee tanidggui ,haashaaga yavj bga niigem be,nahaalni bhig
Zochin · 21 цагийн өмнө
Ene chininoro galzuu medrel bizder,iim yum busdig surdahgui,zavaan humujilgui nahaalni yum
Зочин · өчигдѳр
Нара шиг хэлж чаддаг хүн хэрэгтэй шүү
Zochin · өчигдѳр
mmmthhmmmtmmmt
Zochin · өчигдѳр
hh hh
Зочин · өчигдѳр
ee Nara chi uriigu martaj ee kkkk urd chi salavch uguud hun muulj yavsan uhaarsan udaan baih boltugai ugnu ard tumen ne erhem darga nar hundelvel Mongol oron hugjuj Mongol hun bur saihan amdrah ard tumen dee thuuthun ard tumen ymar ih tavalj bgaa erhem turd suggaa hulgaich nar buh unguteig hulgailj ard tumen zuhurj bna daa ard tumen erhem darga nariig odoo tolgoi deere gargahgui on thag irj bgaan unen Mongol hun bur eh orondoo eruul saihan amdrah udur hurdan ireesei