|
Ийн 2021 оны гуравдугаар сарын 19-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад есөн шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.
Хожим нь ашиглуулагчид золиос болон хоцроно. Утга зохиол, урлагт ийм хүний тухай яруу тодоор дэлгэн үзүүлсэн олон бүтээл бий.
Тэдгээр гишүүд нь Оюу толгойн түр хороонд байсан, мөн хуульч голдуу эрхмүүд аж. Хуульд зааснаар 19 гишүүн гарын үсэг зурвал тэдний санал УИХ-ын даргын гарт очиж, нийтийн сонсгол хийх эсэх талаар ярьж эхлэх юм байна.
.7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн албан бичгийг таван удаа хүргүүлсэн.
Гэвч өнөөдөр байж байгаа царайгаа харцгаа. МАН гэдэг ганц тахин шүтэгч намтай, тэднийгээ сонгуулиар 90 хувьтай төрд суулгасан, хариуд нь бүгд ядуу. Одоо бүр дундаж түвшний өрх гэр байтугай дундаж түвшний аж ахуйн нэгжгүй болох зам дээрээ гарлаа. МҮХАҮТ-ын судалгаагаар бүртгэлтэй байсан 40 мянган аж ахуйн нэгжийн тоо одоо 32 мянга болтлоо буурчээ. 2020 оноос хойш 8 мянган компани хаалгаа барьсан гэсэн үг.
Энэ агуулгаар нь хөөвөл Л .Оюун-Эрдэнийн занаад байгаа ч зангаад нэрлэж зүрхлэхгүй байгаа тэр хүн хэн болохыг олж тогтооход ядах юмгүй мэт... Магадгүй, улс төрийн аадрын өмнөх ажин түжин шиг атлаа хөшигний ардах түжигнээн, түншилцээний нэг эзний нэр энд явж байхыг үгүйсгэхээргүй байна.
Ер нь хилийн цаана Монгол Улсаа харлуулах энэ мэтийн үйлдэл хийдэг нөхдүүд нэлээдгүй байдаг. Саяхан л гэхэд зүүн чигийн нэг боомтын дарга цаашаа Хятад руу гарч очоод “...Монгол Улсын асуудлыг би шийднэ. Өмнө нь та нартай ярьсан гэх зүйлүүд бүтэхгүй шүү” гэж хэлсэн байгаа юм. Маш ноцтой шүү, энэ?!
Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна. Тодруулбал, БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг “дээрэмдсэн” гэх хэрэг залхтал яригдаж байгаа. Олон нийтийн шахалт шаардлагаар арайхийж хууль хяналтын байгууллага руу шилжиж өнгөрсөн хавар хэлэлцэж эхэлтэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд буцаасан. Үүнээс хойш бараг хагас жил болсон ч шүүх хурал хойшилсоор байв.
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр гэм зэмгүй хэдэн зуун мянган иргэдээ буудан хороож, монгол хүн бүрийн зүрхэнд айдас хургаж, нүдэнд нь уй гашуу тодорсон тэр аймшигт жилүүдийг дурсан санадаг. 1996 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхлээд 28 дахь жилтэйгээ золгож байна.
Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “НИСЭХ-ЯАРМАГ-120 МЯНГАТ”- чиглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ.