Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Бат-Эрдэнэ олон хууль зөрчиж шууд гэрээ байгуулсан
2024/05/21
Ногоон автобусны асуудлаарх сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр 2009 онд худалдан авсан 400 автобусны худалдан авалттай холбоотой асуудал яригдсан юм. Тухайн үед ЗТХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ нь одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй бөгөөд тэрбээр сонсголын үеэр "Намайг ТНБД-аар ажиллаж байх үед 400 автобус орж ирсэн. Би яг номоор нь хийсэн шүү. Би ямар нэгэн байгууллагын ард нуугдаж, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл яриагүй шүү" хэмээн мэдэгдсэн байдаг. Харин үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,
1.Ямар нэг байгууллагын ард нуугдаагүй гэж 2009 онд Сангийн яамны ард нуугдаж байгаад тус яамны зөвшөөрлөөр "шууд" худалдан авалт хийсэн.
2.Тэр үед Таны ТНБД-аар ажиллаж байсан яамнаас 400 автобус худалдан авах "нээлттэй" тендер зарлаагүй, харин богино хугацаатай, хязгаарлагдмал тендер зарлаж, гурван компанид санал хүргүүлснээс ганц Дэү компани санал ирүүлсэн байдаг.
3.Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул уг худалдан авах ажиллагааг цуцлах ёстой, тийм санал ч гаргасан байсан боловч Та нар Сангийн яамны зөвшөөрлөөр "шууд" гэрээ байгуулсан. Шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Олон хууль зөрчсөн" гэсэн юм.
Зочин · 2024/05/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/21
S AWI80955877
Зочин · 2024/05/21
30DSH SEXSY XALYYTSSN80955877ERD
Зочин · 2024/05/21
AXTAI SEXSY80955877