Байр суурь: Ногоон автобусны сонсголоор "нууц" нэрээр мөнгө угаадаг нь илчлэгдэв үү?!
2024/05/22
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өчигдөр ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдрийн сонсголын талаарх "БАЙР СУУРЬ"-ийг онцлон хүргэж байна.
Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түр сонсголыг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулна. Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ. Төсөл арга хэмжээ, шийдвэр, түүний үндэслэл, сонгон шалгаруулалт зэрэг асуудлууд багтсан" хэмээн ярьсан юм.
Шинжээч:
-Засгийн газраас "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна. Засгийн газар 2022 онд Ж.Сүхбаатарыг түгжрэлийн сайдаар томилсон. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан. Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан. Ингээд 2023 онд “Евро-5” хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэхээр Хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтын эрхийг даалгасан байна.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх, гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалт сэдвийн хүрээнд шинжээч дараах мэдээллийг танилцуулав.
"Тэнүүн-Огоо" ХХК хүсэлт гаргаж, Голомт банкаар 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр 8.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байна. Голомт банк баталгаа гаргахдаа 18.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийт 20 ширхэг үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газрыг хамт барьцаалжээ.
2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Голомт банк гүйцэтгэлийн баталгаа гаргасан тул гэрээний тусгай нөхцөлийн 7.1 дэх хэсэгт заасан урьдчилгаа төлбөр 81.7 тэрбум төгрөг олгож өгнө үү гэх хүсэлтийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас Нийтийн Тээврийн Газарт гаргаж, тухайн өдрөө НЗДТГ болон Сангийн Яаманд энэ хүсэлтийг уламжилж өгөхийг хүссэн байдаг.
Сангийн Яам дээрх хүсэлтийг судалж үзээд санхүүжилтийн эрхийг нээсэн. Улмаар 81.7 тэрбум төгрөгийн 30 хувийн урьдчилгааг олгосон байгаа юм. Энэ 30 хувийн урьдчилгааг “Тэнүүн-Огоо” компани хоёр газар руу шилжүүлсэн. Тодруулбал Daewoo автобус болон цахилгаан автобус нийлүүлэгч гадаадын хоёр компанид хувааж 30 хувийн урьдчилгааг шилжүүлжээ.
2023 оны гуравдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 29-нийг хүртэл нийтдээ 272.2 тэрбум төгрөгөөс 134.6 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанид олгосон байна. Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн төсвийн зарцуулалт:
- Улсын төсөвт 11.9 тэрбум төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсэж дансанд нь байсан мөнгийг битүүмжлээд дараа нь буцаагаад шилжүүлсэн.
- 8.1 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компани, хамаарал бүхий компани, этгээдүүдээрээ дамжуулан бэлнээр гаргаж авсан.
- 2.2 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компанийн хамаарал бүхий компани, этгээдүүд бие биедээ шилжүүлсэн.
- 1.3 тэрбум төгрөг бол “Тэнүүн-Огоо” компанийн бусад үйл ажиллагаа. Бусад үйл ажиллагааг харахад банкнаас авсан зээл, зээлийн хүү, баталгааны шимтгэлд зарцуулагдсан.
Гадаадын компаниудад шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийг бүтцээр нь авч үзвэл:
- Daewoo автобус нийлүүлэгч "Iktae" компанид 77.3 тэрбум төгрөг
- Цахилгаан автобус нийлүүлэгч Хятадын "Nanjin golden dragon" компанид 29.5 тэрбум төгрөг
- Цахилгаан автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 1.3 тэрбум төгрөг
- Солонгосын тээвэр зуучийн "Wonnam gls" компанид 2.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Nanjin golden dragon компани руу "Грийн энержи моторс" ХХК-аар дамжуулж 19.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Харин 10.3 тэрбум төгрөгийг "Эм Эс И Партнерс" ХХК-аар дамжуулж шилжүүлжээ.
"Грийн энержи моторс" болон "Эм Эс И Партнерс" ХХК нь "Тэнүүн-Огоо" компанитай харилцан хамааралтай нэгдсэн сонирхолтой этгээдүүд байсан нь нотлох баримтаар харагдаж байна. Хамаарал бүхий компаниудаараа дамжуулаад “Тэнүүн-Огоо” компани гадаад руу 111 тэрбум төгрөг шилжүүлсний дараа дансандаа үлдсэн мөнгийг маш ихээр бэлнээр авдаг байж.
“Тэнүүн-Огоо” ХХК, "Эм Эс И Партнерс" ХХК, "Грийн энержи моторс" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон банкнаас бэлэн мөнгө авсан итгэмжлэл бүхий иргэдээс тодруулга авах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ чиглэлээр гаргадаг нь ямар учиртай юм бэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ?
Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:
-Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо.
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар:
-Нийтийн тээврийн парк шинэчлэл Засгийн газрын ажил биш байсан. Нийслэлд өгсөн төсвийг надад өгөх гэж байсан. Би хүлээж авахгүй гэсэн. Тэрнээс биш бодлого нь хотын нийтийн тээврийн асуудал үргэлжилж байгаа асуудал. Өмнөх 2022 оны ажил гүйцээгээгүй явж байгаад над руу мөнгө нь тавигдсан. Шинжээч хууль зөрчсөнийг тогтоохгүй л дээ. Тийм байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргах байх. Шинжээч оролцож байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Зөрчсөн байна гээд мэдээлж байгаа. Хуулийн байгууллага биш. Шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байгаа. Өмнө нь Засгийн газар дээр хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж танилцуулж байсан юм билээ. Тэр хуулийн 3.4 зүйл ангиар олон худалдан авалт хийсэн олон газар байдаг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Тов тодорхой хулгай хийгээд хуучин автобус оруулж ирчихээд ямар том байна аа. Ямар даналзуур юм бэ. Тайлбарууд бол үндэслэл байхгүй шүү. Сангийн яам мэргэжлийн мэдлэгтэй байгаарай. Би 2000 онд Худалдан авах ажиллагааны тухай хуулийг орчуулж, батлуулж байсан. Хянан шалгах процессыг өөрөө бичиж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй, батлан хамгаалах яамны тоног төхөөрөмж байдаг болохоос биш бусдыг нь нууцалдаггүй юм. Цэрэг зэвсэг гэх мэт. Явц дундаа хулгай хийхийн тулд нууцын жагсаалтыг нэмж, байшин барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж. Тийм юм байхгүй шүү Д.Мөнх-Эрдэнэ ээ. Бид "евро-5" стандартыг заасан мөртлөө "евро-2" автобус оруулж ирсэн юм бэ. Нийслэл ТЕГ буруутай гэдэг. Асуудал эрхэлсэн сайд нь эрхээ шилжүүлсэн гээд байдаг. Гэтэл хуучин автобус үнэтэй орж ирж, нууцалсан.
Сангийн яамны төлөөлөл:
-Нийтийн тээврийн автобус худалдан авах асуудал түгжрэлийг бууруулах ажилд хамаарах бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах үндэслэл тодорхойгүй байна гэсэн. Албан бичгийн доод хэсэгт хуулиар төрийн нууцад хамруулах шаардлагатай гэж захиалагч үзсэн бол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх боломжгүйг мэдэгдэж байна гэсэн байгаа.
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар:
-Таны хэлдгээр би эрхээ шилжүүлсэн. Нийтийн тээвэр хариуцдаг сайд биш. Мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй ч хуучин автобус гэж хэлж болохгүй. Шүүх дээр тогтоогдоогүй. Тодорхой үзүүлэлтэд хүрэхгүй байна гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт, ХҮН намын төлөөлөгчийг ногоон автобустай танилц гэдэг хүсэлт тавьсан. Би танай намын хэдтэй хамтран ажиллаж, газар дээр нь ажиллах боломжийг хангасан. Бүх юм бүтэлгүйтээгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Шинжээчийн дүгнэлт, нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсан. Хэдэн байгууллага бие бие рүүгээ чихээд замхрах юм байна лээ. Хамгийн гол нь үр дагавар дээр эмзэглэж байна. Энэ их мөнгийг хотын асуудал шийд гээд өгч байхад шийдсэн ч юмгүй. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд яаж өвөлжив. Шууд хохирол гэвэл 420 тэрбум байтугай хохирол учирч, эрүүл мэндээрээ хохирсон.
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү:
-Манай талаас гэрээ байгуулахдаа "евро-5" хөдөлгүүртэй автобус худалдан авна гэсэн. Тэр автобус ирнэ гэж ойлгож байсан. Ийм ийм стандартыг хангасан автобус авах ёстой. Тэрийг "евро-2" хөдөлгүүртэй болгох асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргаас тагнуулын байгууллага руу төрийн нууцад хамруулж өгөөч гэсэн бичиг явуулаагүй. ТЕГ-аас энэ нууцад хамруулсан асуудал мөн гэж хариулаагүй. Нийтийн тээврийн салбар өндөр эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтийг тухайн нөхцөл байдалд хийсэн. Нууцад хамруулж, гэрээ хийсэн гэх ойлголт байхгүй шүү гэлээ.
Ногоон автобусны худалдан авалтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Зочин · 2024/05/23
DYYDLGN XNAGCH80955877SEXSDN
бар · 2024/05/23
Маш тодорхой зохойн байгууллтай хулгай мөнөөс мөн ямрч өрсөлдөөн байхгүй ямарч тендр байхгүй тд яаж чадж бна очиж очиж нийтн тээврн автобусан др хулхй автобус оруулж ирж шахна гэж ямр том зориг зүрх вэ тд бол яг мафи шг ажилласан бна гэвч ард түмэны нүд хурц ухаан их бдгг мэдхгүй бна бүгдн явдаг газрн явуулаараы улсыг хохиролгүй болго мөн тр хахууль авсаэ мөнгын илрүүлэх ххргтэй
Зочин · 2024/05/22
ногоон автобусыг улсын нууцад оруулсан шигээ сумьяабазар 40-50 мянгатын байрнуудыг бас улсын нууцад оруулаад бас нэг иймэрхүү үйлдэл хийх гэж байгаа гэсэн. үнэн худлаа нь бүү мэд
Зочин · 2024/05/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/22
XALYYTSMR80955877
Зочин · 2024/05/22
45DSH SEKSY AXN XUSNG80955877
Зочин · 2024/05/22
DYYDLGN SEKSYG80955877
Зочин · 2024/05/22
80955877
Зочин · 2024/05/22
S AWI8095587