Гадуур хонодог нөхрөө яах вэ ууж идэхэрээ гадуур хоноод уугад гөлийгөөд явчихдаг гэр бүлийн харилцаа сайн ууж идхээрээ ингээд явдаг дахиж уухгүй гээл амладаг, худлаа байдаг 8 жил болж бaйна.

Нэг хүүхэдтэй, одоохондоо нээх хүүхэн шуухан гээд холбоотой юм бол байхгүй, уухаараа халуурдаг үргэлж хэзээ гарчих бол гэсэн сэтгэлийн дарамттай амьдармааргүй байнаа. Би анх хэрэлдэж зодолдож уурлаж эсвэл маш сайн ярилцаж үзсэн зөндөө л гүйж уйлж үзсэн их л ухаарж байгаа юм шиг ойлгоол тэгээл худлаа. Сүүлийн 2жил бол бүүр би тоохоо больсоон яаж ч үзэхийн арга барагдаад өөрөө ухаарах байх гээд ууж дуусхаар нь очиж аваа л эсвэл ирхэд нь юм хэлэхгүй эсвэл хайр минь дээ гээл жоохон ухаарлын хэдэн үг хаячаа л жоохон өнгөтэй өөдтэй явуулах гээл хичээ одоо цаг хугацаа г мэдэрж амьдар битгий хайртай хүмүүсээ гомдоо гээл ер нь тэгээд хэт зөөлдөөд байдаг байх. Надаас 7 ах би 23тай 15тайгаасаа хойш үерхээд гэр бүл болсон хайртайгийн хувьд биедээ үнэхээр хайртай гэж бодож байна.

Харилцаа ажил төрөл бүхдээ аягүй сайн ууж идэж хэд хоногоор явах энэ зүгээр амьдын там юм, уухаа болчихвол уул нь их сайн хүн юм байгаа юм, авхаалжтай яаж жигшүүлэх үү. Архийг яг тэгээд бичүүл маш урт болох гээд нөхөр маань 89оны могой жилтэй охины орд адилхан ийм байдалтай байж байгаад засарсан эсвэл зассан хүн байвал бас зөвлөөрэй. Би бас их хайртай болхоороо ирэхээр нь л баярлачихдаг юм шиг байгаа юм. Одоо удахгүй гадагшаа явж хамт амьдрахаар болсон байгаа юм. Зун явах юм, тийм болохоор наана нь салж айлгана гэсэн юм бас байхгүй байгаад байна бас салж эсвэл тиймээр айлгаж үзээгүй.