ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

“Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг 400 сая 270 мянган ам.доллараар худалдан авсан. Ингэхдээ уг хөрөнгийн  хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байна” гээд санхүүжилтын схемийг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Кью Эс Си ХКК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг концесс нэрээр Худалдаа аж үйлдвэрийн Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхөд авсан. Харин авчихаад концессынхоо гэрээнд шууд өөрчлөлт оруулаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихсан юм. Ингээд үйл ажиллагааг нь зогсоочихсон байж төмөрлөгийн ордыг ашиглаад Хятад руу төмөр гаргаж байгаа. Монголын том үйлдвэрийг луйвар, хулгайн аргаар хувьчилж үнэгүй авсан.  Хөгжлийн банк, Монгол банк, Сангийн яамны сайд нь баталгаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 49 хувийг Оросоос улсын мөнгөөр, улсын үйлдвэрийг яаж худалдаж авах уу гэдэг загвар гаргасан улс. Засгийн газар нэг компанид 500 сая төгрөгийн баталгаа гаргаж өгсөн байгаа юм. Ийм түүх  байхгүй хууль зөрчсөн үйлдэл. 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд Монголын өмч хөрөнгийг луйвардсан тухай тодорхой бичсэн байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрдэнэбат 49 хувийг давуу эрхээрээ худалдаж авах вэ гэдгийг татгалзах уу гэдэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Бусад гишүүд нь үг дуугүй дэмжсэн байгаа юм. АН-ын С.Эрдэнэ гишүүн үг дуугараагүй.  БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ч мөн адил үг унагаагүй байгаа юм. Хоёр гишүүн л 49 хувийн талыг нь ч гэсэн Монголын ард түмэн авч болохгүй юм уу гэж дуугарсан байна.  Монголын баялагийг худалдаж авахдаа МАНАН бүлэглэл яаж дээрэмдэгийг бид харлаа" гэв.

Мөн тэрбээр 27 настай Пүрэвтүвшин гэдэг хүү Эрдэнэтийн 49 хувь миний өмч гэж яриад өдөр бүр зурагтаар гардаг боллоо. Цаашаа Сингапур руу шилжүүлэхдээ 23 настай охин руу Эрдэнэтийн хувийг шилжүүлнэ гээд сууж байна. Бид Монгол улсад шударга ёсыг тогтооно гэсэн хатуу шийдвэр гаргасан хэмээн онцолсон юм.  

400 сая 270 мянга ам.долларын санхүүжилтыг босгосон схем

Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг “Кью Эс Си” ХХК-д

Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар “Кью Эс Си” ХХК-д

“Кью Эс Си” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг нар ажилладаг байна. “Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девилофмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016 оны 04 сарын 21-нд 56.5 сая ам.доллар шилжүүлсэн байна. Мөн 2016 он 06 сарын 20-нд 62.9 сая ам.доллар оржээ. Мөн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна.

Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар

Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар

Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Дээрх хөрөнгийг “Канетик”, “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан "Монголын зэс" корпораци болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд шилжүүлжээ. Ингээд "Монголын зэс" корпорацийн дансанд 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-ны хооронд нийт 400 сая 270 мянган ам.доллар бүрэн шилжсэний 72.4 хувийг төрөөс зээлсэн байна.

 

Х.Даваа