БНСАУ-ын PUBG компанийн бүтээл PUBG хэмээх тоглоом өнөө цагийн хамгийн эрэлттэй тоглоом болоод байгаа. Тиймдээ энэхүү тоглоомыг нас хүйс, мэргэжил харгалзахгүй бүгд тоглож байна.

Энэхүү тоглоомыг хэт их тоглосноос болж мэдрэлд нөлөөлөх магадлалтай хэмээн мэргэжилийн эмч нар анхааруулж буй. 

Гар утасны интернэт орчинд донтсон хүүхдүүд өөрсдийгөө донтсон гэж мэдэхгүй байгаа нь харамсалтай юмаа. Удаан хугацаагаар тоглохоор сэтгэцэнд нөлөөлж байна. Эхлээд гоё амттай, тааламжтай санагддаг ч сүүлдээ бүр донтож, орчноо мартаж, өөрийгөө орхигдуулдаг. Нэг тоглолт нь 30-40 минут үргэлжилдэг аж.

Тэгвэл энэхүү тоглоомонд донтсон монгол залуу эхнэр хүүхдээ энэ тоглоомоор сольжээ.

Нэгэн ээж цахим сүлжээнд “Би 22 настай нэг нас 6 сартай хүүтэй. Манай нөхөр оюутан PUBG гэдэг энэ тоглоомыг өдөр шөнөгүй тоглоод донтсон. Би эхэндээ уурладаг байсан сүүлдээ бүр уйлж гуйж аргадаж үзлээ. Энэ тоглоомоос болоод хэрэлдээд хүүгээ аваад аав ээж дээрээ очсон. Тэгээд удалгүй буцаад иртэл нөгөө тоглоомоо тоглосон хэвээрээ. Эцэсийг нь үзье гэж бодоод “Наад тоглоомоо сонгох юмуу, хүүгээ сонгох юмуу” гэтэл тоглоомоо гэж хариулсан. Хүүгээ өнчин өрөөсөн өсгөмөөргүй байна. Яах вэ ээжүүдээ” гэж асууж, зөвлөгөө авъя гэжээ.