2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн "Оюунлаг" бүрэн дунд сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт эцэг, эхчүүд та бүхнийг урьж байна. Уг өдөрлөг нь өнөөдрөөс эхлэн 06-ны өдрийг хүртэл болох юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мэдээлэл өгнө. Мөн  "Бэлтгэл бүлэг"-ийн сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна. 

Оюунлаг бүрэн дунд сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг, Оюунлаг сургууль, албан ёсны цахим хуудас болон  http://www.oyunlag.edu.mn/ сайтаар зочлон авах боломжтой. Мөн 7575-5050, 8811-3097, 88113096 утсаар лавлаарай