Д.Батлут: Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг ч авахгүй
2026/07/08
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зүүнбаян дахь цэргийн ангид байсан 60 тонны багтаамжтай шатахуун хадгалах савнуудыг нууцаар зөөж, "хулгайлсан" хэрэгт орооцолдов. Энэ талаар иргэн Ц.Б өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, баримтуудыг дэлгэсэн юм.
Иргэний илрүүлсэн баримт ба цагдаагийн шалгалт:
Иргэн Ц.Б анх Зүүнбаянгийн харуул хамгаалалтгүй газарт булаастай байсан, вагоноос шахаж оруулдаг насос холболттой 60 тонны 38 ширхэг ёмкостыг нефтийн үйлдвэрт түрээслүүлэх санал гаргаж, ЗХЖШ болон БХЯ-нд зургаар баримтжуулан өгчээ. Тухайн үед Д.Батлут сайдаас тодруулахад "Манайд тийм сав байхгүй, олоод ирвэл шагнана" гэж байсан гэнэ.
Гэвч үүнээс 14 хоногийн дараа Зүүнбаянгийн 336 дугаар ангиас уг савнуудыг ухаж аван, Улаанбаатар хотын "Ургах наран" хорооллын өнгөрөөд байрлах "Петровис" ШТС-ын хажууд 14 ширхгийг нь авчирч тавьсныг иргэн Ц.Б илрүүлжээ. Одоогоор уг хэргийг шалгахаар хууль хяналтынхан газар дээр нь ажиллаж байна.

Сайдын тайлбар ба иргэдийн шүүмжлэл:
Д.Батлут сайд хариуд нь"Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг авахгүй. Эсрэгээрээ техник нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж яваа. Хууль хяналтын байгууллага очсон бол учир нь олдох биз" хэмээн өөрийгөө өмгөөлсөн байна.
Хоёр Засгийн газар дамнан ажиллаж буй түүнийг хугацаат цэргийн албан хаагч (Баянхонгор дахь 339 дүгээр ангийн 19 настай байлдагч) бусдад зодуулж амиа алдахад яаран дуугараагүй, хариуцлага хүлээгээгүй мөртлөө өөртэй нь холбоотой эд хөрөнгийн асуудал сөхөгдөхөд хугацаа алдалгүй тайлбар хийлээ хэмээн олон нийт шүүмжилж байна. Дээрх цэргийн амь хохирсон хэргээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч ангийн удирдлагуудаас хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм.







Зочин · 2026/07/14
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Зочин · 2026/07/08
Мэдээж ш дээ.тийм жижиг сажиг юмнууд авахгүй аймаар том том төмөр шаана ш дээ
Зочин · 2026/07/08
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh