Авлигатай Тэмцэх Газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ.

Уг шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. Түүнийг Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат томилуулсан гэгддэг. Д.Очирбат нь саяхныг хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашихаас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар давхар ажиллаж байжээ.

Эл хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байгаа аж.

Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй бололтой.